Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Домогт тамирчин Усайн Болт коронавирусийн халдвар авсан тухай мэдээллийг Ямайкын засгийн газар баталжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн хурдан хүн гэгддэг домогт тамирчин Усайн Болт коронавирусийн халдвар авсныг Ямайка улсын эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Тэрбээр шинжилгээнийхээ хариуг сонссон бөгөөд хавьтлын хүрээг нь тодорхойлох ажил эхэлснийг тус улсын эрүүл мэндийн сайд Кристофер Тафтон сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Бямба гарагт шинжилгээ өгсөн Болт хариуг нь хүлээж байгаагаа Даваа гарагийн орой сошиал хуудсандаа зарлаж байв.

Одоогоор нэрт тамирчны биед халдварын ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа гэнэ. 34 настай Усайн Болт сүүлийн гурван олимпийн наадмын 100, 200 метрийн зайн гүйлтийн алтан медалиудыг зүүсэн юм.

2009 онд Берлинд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тэр 100 ба 200 метрийн зайн гүйлтийн дэлхийн дээд амжилтуудыг тогтоож байв.

Усайн Болт 2017 онд их спортоос зодог тайлжээ.

Гурван сая орчим хүн амтай Ямайка улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 1,700 орчим тохиолдол бүртгэгдээд байна.

 

Эх сурвалж: Associated Press