Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Сандаг-Очир: АТГ ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа хүмүүсийг чагнаж, тагнаад байгаа юмуу?

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын хоёр байнгын хорооны хурал Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ үеэр Ковид-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсож, асуултдаа хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Есөн сар орчим хугацаанд дэлхий нийтэд тархсан цар тахал өвчинтэй тэмцэж, халдвар хамгаалал, дэглэмийг улс орондоо барьж, халдварыг дотооддоо алдахгүйн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа УОК болон бүх салбарынханд талархал илэрхийлье.

Иргэдийн дунд бүрхэг байгаа гурван асуултыг холбогдох хүмүүсээс асууж тодруулъя гэж бодож байна. Иргэд зарим зүйл дээр мэдээлэлгүйн улмаас хардах, сэрдэх тохиолдол байна.

  1. Захиалгат нислэгээр өнөөдрийг хүртэлх хугацаанд 12 мянга гаруй иргэнээ татан авсан байна. Иргэдийг татан авах эцсийн шийдвэрийг хэн, хаанаас гаргадаг вэ? Олон нийтийн дунд дарга нар ах дүү, ойр тойрныхоо хүмүүсийг татаж авчирч байна гэх ойлголт яваад байна.
  2. Тусгаарлах байрны хоол хүнс, орчин шаардлага хангахгүй байна гэсэн гомдлууд гарч байна. Энэ бодит байдал дээрээ ямар байгаа вэ?
  3. УОК-ынхныг гадаад, дотоодын зээл, тусламжийг үргүй зарцуулсан гээд АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Үнэхээр зээл, тусламжийг үргүй зарцуулчихсан юмуу, АТГ-ынхан ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа хүмүүсийг чагнаж, тагнаад байгаа юмуу?

Ковид цар тахалтай холбоотой зээл тусламжууд цаанаасаа яг тодорхой зорилгоороо ирж байгаа. Тэрийг хэн ч өөрчлөх эрх, боломжгүй

Гэрэл зургийг Mpa.mn

Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар "Тухайн сард аль орон руу, хэдэн удаа тусгай үүргийн нислэг явуулах, Алтанбулаг, Замын-Үүдийн боомтоор иргэдийг хэдийд иргэдийг татан авах нь миний буюу УОК-ын даргын шийдвэрээр явагддаг.

Харин тухайн онгоцонд ямар иргэд суух нь УОК-ын Шуурхай штаб дээр шийдэгддэг. 

УОК-ын даргын хувьд би наймдугаар сарын 8-нд ажлаа аваад гадаадад байгаа иргэд аль онгоцонд суух, нэр нь орсон эсэхээ шалгах асуудлыг нээлттэй болгох үүргийг 10-ны өдөр өгсөн. Иргэдийн  

16-наас Сөүлийн ЭСЯ, 20-н гэхэд бүх ЭСЯ-дууд дээр иргэд аль онгоцонд суух болон өргөдөл, дараалал нь хаана байгаа нь тодорхой болсон.

Олон улсын нислэгийн дүрмээр тухайн онгоцонд суух иргэний нэрийг зарлаад байж болдоггүй. Гэхдээ тухайн иргэнд өөрт нь хэлж байгаа.

Тусгаарлах байрыг сонгохдоо мэргэжлийн байгууллагуудын ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж байгаа. Тусгаарлах байртай холбоотой иргэдийн гомдол, сошиалд бичиж байгаа мэдээллийг анхааралтай ажиглаж байна. Зарим тусгаарлах байрыг болиулсан. Тухайлбал өчигдөр "Wen Zhou" буудалд мэргэжлийн байгууллагууд газар дээр нь очиж үзсэн. Зарим нь хувь хүний харилцаатай холбоотой, зарим нь нийтлэг зөрчил гарч байгаа газрыг солих, гэрээгээ цуцлах ажлуудыг хийж байна.

Ковид цар тахалтай холбоотой зээл тусламжууд цаанаасаа яг тодорхой зорилгоороо ирж байгаа. Тэрийг хэн ч өөрчлөх эрх, боломжгүй.

УОК-ын даргын хувьд гаргасан нэг шийдвэр нь цар тахлын үед авсан зээл, тусламж, хандивыг ил тод болгох. Бүгдийг ил болгосон линк бий. Нэг ширхэг маск авсан ч үнэ ханш, хаанаас авсан нь тодорхой байгаа.

Зээл, тусламж цаанаасаа нэршиж ирж байгаа. Тухайлбал, төсвийн алдагдлыг нөхөх, эрүүл мэндийн салбарын зорилгоор гэх зэргээр.

НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын хүрээнд Монгол Улсад туслах мөнгөн дүн нь гарсан. Тиймээс зарцуулагдаж байгаа хөрөнгө мөнгө нь олон улсын байгууллагынхаа хүрээнд ч тодорхой процессоор явагдаж байгаа" хэмээн хариуллаа.

Зураг
14 | 18 | 19 цаг