Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Хоёр дахь удаагаа COVID-19-ийн халдвар авсан хүмүүс шинж тэмдэггүй, балархай хэлбэрээр өвчилсөн байна"

Г.Номин, iKon.mn
2020 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дэлхий дахинаа 23,695,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 823,000 хүн энэ өвчний улмаас эндсэн бол 16 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "24 цагийн хугацаанд 206,000 хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн эндсэн байна. Энэ өвчлөл өмнөх өдрийнхөөс үл яриг буурсан дүн юм. Мөн өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал өвчлөл 12 хувь, эндэгдэл 5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Манай хөрш ОХУ-д өнгөрсөн хоногт 4,696 хүн шинээр халдвар авч, 120 хүн эндсэн. Харин БНХАУ-д 34 тохиолдол шинээр бүртгэгдсэний 15-г нь гадаадаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ. Япон улсад 716 шинээр халдвар авч, 14 хүн эндсэн байна. БНСУ-д 320 хүн шинээр халдвар авсны 13 тохиолдлыг гадаадаас зөөвөрлөгдсэн гэж үзсэн. Сөүлд сурагчдын дунд халдвар голомтлон гарах болсон тул сургуулийн үйл ажиллагааг зогсоож, сургалтыг цахим хэлбэрт шижлүүлжээ.

Зарим улс оронд авч хэрэгжүүлж байгаа, хязгаарлалтын арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулъя:

  • АНУ-д хичээлийн сургалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор 24 мужид халдвар голомтлон гарсан байна. Тиймээс өвчлөл гарсан мужуудад хөл хорио тогтоож, хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр гаргажээ.
     
  • БНСУ, АНУ-д ресторан, бар, кофе шопоор үйлчлүүлсэн хүмүүсийн дунд халдвар гарах нь нэмэгдсэн байна. Тиймээс эдгээр газруудад зөвхөн амны хаалттай хүнд үйлчлэх журам гаргажээ. Үйлчлүүлэгчид нь зөвхөн хоолоо идэхдээ амны хаалтаа тайлах бөгөөд захиалга өгөх болон бусад үед заавал амны хаалттай байхаар журамласан байна.
     
  • Герман, Нидерланд улсад гурван хүн COVID-19 халдвар авч эмчлүүлж эдгэрсэн ч хоёр дахь удаагаа халдвар авсан талаар эрүүл мэндийн байгууллагууд нь мэдээллээ. Тухайн иргэд эхний удаад клиникийн шинж тэмдэг нь тод байсан бол 2-3 сарын дараа дахин халдвар авахдаа шинж тэмдэггүй балархай хэлбэрээр өвчилж, зөвхөн лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан байна.

Манай улсын хувьд өчигдөр 297 хүн тусгаарлан ажиглалтад орж, зургаан хүн гэрийн тугаарлалтад шилжин, одоогийн байдлаар нийт 3,864 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт 56 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн гурвынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа" гэв.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.