Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хилийн боомтуудаар өчигдөр 2,001 машин нүүрс экспортолжээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Наймдугаар сарын 25-ны өдөр буюу Гашуунсухайт, Шивээхүрэн, Ярант, Ханги боомтоор нийт 2,001 машин нүүрс экспортолжээ.

Наймдугаар сарын 17-нд тус боомтуудаар 1,809 машин гарч байсан бол өчигдөр ийнхүү нэмэгдээд байгаа юм.

Тав, зургаадугаар сарын үед гэхэд ажлын өдрүүдэд өдөрт 400-500 хүрэхгүй тооны машинаар нүүрс гаргаж байв. 

Ийнхүү сүүлийн үед экспорт нэмэгдүүлэх хүрээнд нүүрс тээврийн урсгал нэмэгдэж буй. 

COVID-19-тэй холбоотойгорр манай улсын нүүрсний экпорт энэ оны эхний долоон сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 46%-аар буурсан байгаа билээ.