Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

АТГ орлогоосоо давсан хадгаламжтай 2,482 хүнээс 18-ынх нь ХОМ-ийг нарийвчлан шалгаж эхэлжээ

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нэг тэрбум таван зуун сая төгрөгөөс дээш хадгаламжтай УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар бид мэдээлсэн

Тэгвэл АТГ хөрөнгө орлогын мэдүүлгийн дараагийн шатны дүн шинжилгээ хийж эхэлсэн ба "Хадгаламж" хэсгийг нарийвчлан нягталж эхэлсэн байна. 

2019 онд мэдүүлснээр нийт орлогоос хэтэрсэн буюу давсан хадгаламжтай, 2,482 хүн байгаагаас нарийвчлан шалгах 18 албан тушаалтны сүүлийн хоёр жилийн ХОМ-т харьцуулалт хийж байгаа тухай мэдээлжээ.

Хөрөнгө орлогын мэдүүлгийг төрийн 40 орчим мянган албан хаагч мэдүүлдэг. Түүнээс 280 орчим нь төрийн өндөр албан тушаалтан юм.

Зураг
14 | 18 | 19 цаг