Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангана

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд 2020 оны ургацын урьдчилсан балансын дүнгийн талаар сайд З.Мэндсайхан танилцуулав.

Түүний хэлснээр энэ онд 394 мянга гаруй га-д үр тариа, үүнээс 364 мянган га-д улаан буудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тос, 52.7 мянган га-д тэмжээлийн ургамал тариалсан байна.

Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах төлөв гарчээ. Ингэснээр улаанбуудайн хэрэгцээг 100 хувь, төмсийг 140 хувь, хүнсний ногоог 60 хувь дотоодоос хангах боломж бүрджээ.

Ургац хураалтыг богино хугацаанд зохион байгуулах, дараа оны тариалалтад хүрэлцэх хэмжээний үр тариа, тэжээлийн ургамлын үрийн нөөц бүрдүүлэх, төмс, хүнсний ногоо хадгалах, борлуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллахыг сайд З.Мэндсайханд даалгав.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс