Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Huawei хэрэглэгчид Петал серч ашиглан хүссэн бүх аппликейшнуудаа ямар ч саадгүй татна.

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 8 сарын 24
Сурталчилгаа

Huawei Consumer Business Group (CBG) нь Huawei-н AppGallery-аас татаж авах боломжтой Petal Search хайлтын программыг дэлхий нийтэд танилцууллаа. Уг хайлтын программ нь HUAWEI гар утас, таблет хэрэглэгчидэд Google play store- ийг орлох хувилбар бөгөөд PETAL SEARCH-ийн тусламжтайгаар хэрэгэгчид өөрийн хүссэн бүх аппликешнуудаа ямар ч саадгүйгээр татаж авах мөн UPDATE хийх боломжтой болж байгаа юм.

 

Petal search программ нь EMUI10-ийн хамгийн сүүлийн үеийн шинэчлэлтээр (v10.1.0.131) татаж авах боломжтой ба HUAWEI-н хамгийн сүүлд гаргасан HUAWEI P40 Series-ын гар утаснууд дээр үйлдвэрээсээ суурилагдан ирсэн байх юм. Энэхүү хайлтын программ нь зөвхөн аппликешн татахаас гадна хайлт гэсэн хэсгээс бүх л төрлийн хүссэн мэдээллийг өөрийн эх хэл дээрээ хайх боломжтой байна.

Хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор зохион бүтээсэн энэхүү хайлтын программ болон HUAWEI  APP Gallery хөгжүүлэлтэн дээр дэлхийн хамгийн шилдэг гэсэн 1.6 сая гаруй программын хөгжүүлэгчид ажиллаж байгаа. Энэ ч утгаараа HUAWEI-н шинээр гаргасан хайлтын программ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлал мөн хайлтын цар хүрээний хувьд Google-ийг давсан үйлчилгээг хэрэглэгчид санал болгож байгаа хэмээн шинжээчид дүгнэж байгаа. Шинэ Huawei гар утас хэрэглэгчдийн хувьд хэд хэдэн аргаар хүссэн бүх аппликешнуудаа татах боломжтойгоос дурдвал;

 1. Phone Clone- өөрийн хуучин утаснаас аппликейшн, контактс, зураг, дата гэх мэт файлуудаа шинэ ухаалаг утсандаа шилжүүлэх хялбар арга.

 2. AppGallery - Huawei-ийн албан ёсны аппликешн хайлтын программ нь өдөр өдрөөр нэмэгдэж байгаа олон тооны хэрэгцээт аппуудыг санал болгоно. Aпп галлеригаас татаж авч байгаа апп бүхэн 4 давхар аюулгүй байдлын программаар хянагддаг тул ашиглахад хамгийн аюулгүй хайлтын сан юм.  

 3. Петал серч - Huawei-ийн хэрэглэгчид AppGallery болон Phone Clone програмуудтай зэрэгцэн HMS төхөөрөмж дээрээ програм татаж авах гурван арга хэлбэрийн нэг юм.

Петал серчыг та Апп галлеригаасаа Petal search гэж бичээд л хайхад болно.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.