Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Гэрэлмаа: Цар тахлын нөлөө Монгол Улсад бүрэн мэдрэгдэж дуусаагүй, цаашид 2-3 жил үргэлжилнэ гэж таамагласан

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Цар тахлын үед олон улсын байгууллагаас авсан зээл тусламж, гадаадаас иргэдээ татан авч буй ажил, гадаад руу чиглэсэн оюутан, иргэдийн урсгалын талаар болон ногоон гарц түр журмын хүрээнд авч хэрэгжүүлж буй зарим ажлын талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/932612883915149/?v=932612883915149¬if_id=1598235967846333¬if_t=live_video

Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа "Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэх ажлын хүрээнд НҮБ болон олон улсын бусад байгууллагатай хамтран ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, гадаад худалдааны үйл ажиллагаанд учирч буй сөрөг үр дагаврыг бууруулах, эдийн засгийг сэргээх гадаад улсад оршин суугаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр нэн тэргүүнд анхаарч ажиллаж байгаа.

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газраас санаачлан НҮБ, болон түүний системийн байгууллага, бусад олон улсын байгууллагатай хамтран Ковид-19 Монгол Улсын нийгэм эдийн засагт ямар хор хөнөөл учруулж буй талаар томоохон судалгаа хийсэн.

Судалгааны дүнгээс харвал Цар тахлын нөлөө Монгол Улсад маш хүчтэй нөлөөлж байна. Гэхдээ нөлөө нь одоогийн байдлаар бүрэн мэдрэгдэж дуусаагүй, цаашид 2-3 жил үргэлжилнэ гэсэн таамаглал дэвшүүлсэн. 

Жишээ нь, ДНБ-ий 24 хувийг эзэлдэг уул уурхайн салбарын өсөлт 30 хувиар буурсан нь эдийн засгийг 10.7 хувиар буурахад нөлөөлсөн нь судалгаагаар гарсан.

КОВИД-19-ийн нөлөөнд өртөж байгаа хүмүүс

  • 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх айлууд
  • Залуу гэр бүлүүд
  • хөгжлийн бэрхшээлтэй иргэд
  • ахмад настан
  • цөөн тооны малтай малчин иргэн өртөх нь гэх судалгаа гарсан.

Иймээс НҮБ Засгийн газартай хамтран ирэх хоёр жилийн хугацаанд авч хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулсан. Ингэхдээ эдийн засгийг сэргээж, ард иргэдэд тэгш боломж олгох, эрүүл мэнд боловсролын салбарыг хөгжүүлэх гэх зорилтын хүрээнд төлөвлөгөөт ажлуудыг тусгаж хэрэгжүүлж байна. Үүнд 50 орчим сая ам долларын хөрөнгө оруулалт шаардлагатай ба 50 хувийг нь НҮБ дангаараа гаргах боломжтой, үлдсэн 50 хувийг бусад олон улсын байгууллага, Засгийн газар хамтран босгох шаардлагатай байгаа" гэв.