Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын сансрын нисгэгчийн буулгасан дүрс бичлэгт илэрсэн нисдэг биетүүдийг шалгуулж байгаа гэнэ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станцад ажиллаж байгаа ОХУ-ын сансрын нисгэгч Иван Вагнер саяхан Австралийн харалдаа Антарктид тивийн дээр туйлын туяа үүссэнийг камераар бичиж, твиттер хуудсандаа нийтэлсэн юм.

Харин энэ бичлэгийн нэг хэсэгт хоорондоо ижил зайтай хэсэг биет нисэж байгаа нь харагджээ.

“Хоорондоо ижил зайтай таван биет нисэж байгаа нь бичлэгт харагдаж байна. Эдгээрийг та бүхэн юу гэж бодож байна вэ? Солир уу, хиймэл дагуул уу, эсвэл…?” гэж Вагнер бичсэн байна.  

Тэрбээр энэхүү бичлэгээ шинжлүүлж, дүгнэлт гаргуулахаар Роскосмос болон Оросын Шинжлэх Ухааны Академийн судлаачдад илгээснээ мэдээлжээ.

Вагнерын твиттер дагагчдын ихэнх нь эдгээрийг Илон Маскын хөөргөсөн хиймэл дагуулууд байх магадлалтай гэсэн таамаг дэвшүүлсэн байна.

Илон Маскын SpaceX компани дэлхийн бөмбөрцгийг бүхэлд нь хамарсан хиймэл дагуулын интернэт үйлчилгээ бий болгохоор ажиллаж байгаа юм. Астрономичид энэхүү төслийн олон мянган хиймэл дагуул дэлхийгээс од гарагуудыг ажиглахад саад болж байна гэж шүүмжилдэг.

 

Эх сурвалж: Russia Today