Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Тарваган тахлын батлагдсан тохиолдлуудын 50% нь нас барчихаад байхад иргэд өчүүхэн ч цочирдохгүй байна"

А.Намуун, iKon.mn
2020 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ үед иргэд халдварт өвчний эрсдлээс сэргийлэх сонор, сэрэмжээ дээшлүүлэх шаардлагатайг ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах анхааруулав.

Тэрбээр "Он гарсаар манай улсад тарваган тахлын 13 тохиолдол сэжигтэй бүртгэгдсэн. Үүнээс дөрвөн тохиолдлын онош батлагдсан.

Батлагдсан тохиолдлуудаас Говь-Алтай аймагт 16 настай хүү, Ховд аймагт 42 настай эрэгтэй амиа алдсан харамсалтай явдал тохиосон. Тарваган тахлын батлагдсан тохиолдлуудын 50 хувь нь нас барсан аймшигтай явдал болчихоод байхад иргэд өчүүхэн ч цочирдохгүй байгаа нь харамсалтай.

Тэр бүү хэл, зарим хариуцлагагүй иргэн тарвага агнаж, махыг нь хүнсэндээ хэрэглэх, хот, суурин газар руу тээвэрлэх зэрэг болчимгүй үйлдэл гаргасаар байна. Үүнийг яаралтай таслан зогсоох шаардлагатай" гэв.

Ховд аймгийн Цэцэг суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош нь үгүйсгэгджээ

Үргэлжлүүлэн "Наймдугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын дахин нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь PCR шинжилгээгээр онош нь үгүйсгэгдсэн.

ЗӨСҮТ-өөс Эрүүл мэндийн сайдын "Тарваган тахлаас сэргийлэх, хянах тухай" тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд Пүрэв гараг бүр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад тарваган тахлаас сэргийлэх сургалт зохион байгуулж буй.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор нийслэл, хот суурин газрууд руу зорчих хүмүүсийн урсгал ихсэж байна. Хүн амын нягтрал ихсэж, хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр халдварт өвчний эрсдэл нэмэгдэж байдаг. Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байж, тарваганы түүхий эд эрхтэн худалдан авахгүй, тээвэрлэхгүй байх хэрэгтэй. Ялангуяа жолооч нар ачаа, тээш авахдаа онцгой анхаарч шалгах шаардлагатай” гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/681414746055302

 

Зураг
13 | 7 | 7 цаг