Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Амбулаторийн нийт үзлэгийн 2.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлсэн хэвээр байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбэсалмаа ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ “Наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр томуу, томуу төст өвчин бүртгэгдэж эхэлдэг. Одоогоор амбулаторийн үзлэгийн 2.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна.

Тандалтын зорилгоор амьсгалын замын халдварууд болон коронавирус илрүүлэх шинжилгээг нийт 20 сорьцод хийхэд амьсгалын замын цочмог халдварыг үүсгэгч реновирус, энтервирус илэрсэн” гэв.

Амбулаторийн нийт үзлэгийн 4-өөс дээш хувийг томуу, томуу төст өвчний үзлэг эзэлж эхэлбэл томуугийн улирал эхэллээ гэж үздэг.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/681414746055302

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 7 | 7 цаг