Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улсын “Алдарт эх”-ийн хөрөг National Geographic Traveller гэрэл зургийн уралдаанд шалгарчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

National Geographic Traveller сэтгүүлийн Их Британи дахь салбар жил бүр зохион байгуулдаг аялагчдын гэрэл зургийн уралдааныхаа 2020 оны шалгаруулалтад нэр дэвшсэн бүтээлүүдийг зарлажээ.

2011 оноос эхлэн шилдэг гэрэл зураг шалгаруулдаг болсон энэ уралдаан City, Landscape, Nature, People гэсэн дөрвөн төрөлд шагнал олгодог юм.

Нийт 4,500 гаруй бүтээл энэ жилийн уралдаанд ирснээс төрөл тус бүрийн шилдэг 3, нийт 12 бүтээлийг дараагийн шатанд шалгаруулжээ. People төрөлд Монгол улсын иргэн, “Алдарт Эх”-ийн хөрөг шалгарсан байна. Гэрэл зурагчин Кэй Локетын энэ бүтээлд найман хүүхдийн ээж, 22 ач зээтэй Дүгэржав гэдэг эмэгтэйг дүрсэлжээ. People төрөлд өөр хоёр бүтээл шалгарсны нэг нь Румыний зэсийн дархан, нөгөө нь Номхон далайн Маркиза арлын бүжигчний хөрөг юм байна.

Төрөл тус бүрийн шилдгийг энэ сарын 25-нд тодруулах гэнэ.

People төрөлд шалгарсан бүтээлүүд

 
 

Cities төрөлд шалгарсан бүтээлүүд

 
Прага хотын нэгэн сүмийн дээвэр
 
Өмнөд Италийн Бари хотын гудамж
 
Токиогийн буланд байдаг хиймэл арал дээрх орон сууцны хаалганууд

Landscape төрөлд шалгарсан бүтээлүүд

 
Энэтхэгийн Ладак нутаг дахь Буддын сүм
 
Намибын цөлийн зураг
 
Өмнөд Хятадад оршдог цагаан будааны тариалан

Nature төрөлд шалгарсан бүтээлүүд

 
Кенид авсан эм арслангийн зураг
 
Коста Рика улсын Кокос арлын орчмын далайд авсан зураг
 
Танзанийн Натрон нууранд авсан фламинго шувуудын зураг

 

Эх сурвалж: Daily Mail

 

Зураг
14 | 18 | 19 цаг