Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

"750 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Гурван хүн эдгэрч, сувиллын ажиглалтад шилжлээ"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул 750 хүнд шинжилгээ хийсэн. 750 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал,

  • Долдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 156 хүний давтан шинжилгээ,
  • Долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 78 хүний давтан шинжилгээ,
  • Наймдугаар сарын 9-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 253 давтан шинжилгээ,
  • Орхон аймагт, Улаанбаатар хотод ажиглах байранд ажиллаж буй эмч, резидэнт 27 хүний давтан шинжилгээ,
  • Сувиллын ажиглалтад байгаа 47 хүний давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 12 хүний сорьцийг шинжлэхэд СӨРӨГ гарсан.
  • Мөн тусгаарлан ажиглах байранд байгаа 8 хүний давтан шинжилгээ,
  • Орхон аймагт тусгаарлагдсан 77,
  • Дарханд тусгаарлагдсан 58, 
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн 22 жолоочийн шинжилгээ, 
  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
  • Сэлэнгэд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 2
  • Баруун хараад долоон хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй" гэлээ. 

Тусгаарлан ажиглах байранд байсан эмэгтэй амаржиж, охинтой болжээ

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан гурван хүн өнөөдөр эдгэрч, сувиллын ажиглалтад шилжсэн байна. Тэд 27, 22, 31 настай эрэгтэй, энхийг сахиулагчид юм. Ингэснээр Монгол Улсад батлагдсан COVID-19-ийн 298 тохиолдлын 281 нь бүрэн эдгэрээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 17 хүн эмчлэгдэж буй бөгөөд 15 хүний биеийн байдал хөнгөн, хоёр иргэн хүндэвтэр байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. 

Түүнчлэн тэрбээр "Тусгаарлан ажиглах байранд байсан жирэмсэн эх наймдугаар сарын 19-ний 02:00 цагт амаржиж, 2,800 гр охинтой боллоо" гэв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.