Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад бүтээгдсэн коронавирусийн эсрэг вакцины үнэ $150-аас хэтрэхгүй гэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн эсрэг вакцин бүтээж байгаа Хятадын Sinopharm компани өөрийнх нь бүтээгдэхүүн 2020 оны сүүлээр зах зээлд гарах төлөвлөгөөтэй байгааг өнөөдөр зарлажээ.

Тус компанийн ерөнхийлөгч Лю Жиньзэн өнөөдөр Гуанминь өдөр тутмын сонинд ярихдаа вакцины хамгийн сүүлчийн шатны туршилтыг эхлүүлээд байгааг мэдээлсэн байна.

Туршилт амжилттай дуусвал 2020 оны арванхоёрдугаар сард зах зээлд нийлүүлэгдэх гэнэ.

Коронавирусийн эсрэг бүрэн дархлаатай болохын тулд хүн Sinopharm-ийн вакцинаар хоёр удаа тариулах ёстой ажээ. 

“Вакцины үнэ өндөр биш байх болно. Нэг тун вакцин хэдхэн зуун юаниар зарагдах бол хоёр тун нь 1,000 юаниас ($144) хэтрэхгүй үнэтэй байна гэж бид тооцоолж байгаа” гэж Лю Жиньзэн ярьсан байна.

 

Эх сурвалж: Russia Today