Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Путин, Ши Жиньпин, Ким Жон Ун, Эрдоган нарыг Трамп “дэлхийн хэмжээний шатарчид” гэв

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын Висконсин мужид дэмжигчидтэйгээ уулзахдаа өрсөлдөгч Жо Байденыг яагаад сонгож болохгүй тухай тайлбарлажээ.

“Миний ухаарсан нэг зүйл бол Путин, Хятадын тэргүүн Ши Жиньпин, Ким Жон Ун, Туркийн ерөнхийлөгч Эрдоган нар бол дэлхийн хэмжээний шатарчид юм. Тэд бүгд Жо Байденыг ялаасай гэж хүсэж байгаа. Хятадтай Байденыг хэлэлцээ хийж чадна гэж та нар төсөөлж байна уу. Хятад, Оростой над шиг харилцаж чадах хүн байхгүй” гэж Трамп энэ үеэр ярьсан байна.

Тэрбээр өрсөлдөгчөө дэлхийн хэмжээний удирдагчидтай нэг түвшинд ярилцах чадваргүй хүн гэдгийг ингэж илэрхийлжээ.

Ираны эрх баригчид хүртэл Байденыг ерөнхийлөгч болохыг хүсэж байгааг Трамп бас хэлсэн байна.

“Хэрвээ Байден ерөнхийлөгчөөр сонгогдвол Хятад улс АНУ-ыг гартаа оруулна” гэж тэр сонгогчдод анхааруулжээ.

 

Эх сурвалж: Yonhap News