Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг эмэгтэй өнөөдөр амаржиж, 1,750 грамм хүү төрүүлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
ХӨСҮТ /Гэрэл зургийг mpa.mn/

Коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан хүмүүсээс өнөөдөр хоёр нь эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулсан.

Мөн тэрбээр өнөөдөр өглөө ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг жирэмсэн эмэгтэй амаржиж, хүүтэй болсон тухай мэдээлсэн юм.

А.Амбасэлмаа мэдээллийн үеэр хэлэхдээ "ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар нийт 41 хүн тандалт, ажиглалт, эмчилгээнд тусгаарлагдаж байгаа.

ХӨСҮТ-д тусгаарлалтад байсан нэг эмэгтэй өнөөдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр 04:00 цагт амаржиж, 1,750 грамм хүү төрүүлсэн" гэв.

Дэлхий дахинд цар тахал дэгдэж, манай улс гадаадад байгаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчрах болсноос хойш ХӨСҮТ-д дээрх тохиолдолтой нийлээд гурван ээж амаржаад байна.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Сингапураас БНСУ-аар дамжин транзит нислэгээр эх орондоо ирсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржиж, охинтой болсон.

Мөн эмчлэгдээд эдгэрсэн нэг жирэмсэн эмэгтэй долдугаар сарын 1-ний өдөр ХӨСҮТ-д амаржиж охин төрүүлж байв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1457713017746946

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.