Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Гаднын зээл тусламжаас одоогоор $299 сая нь орж ирсэн"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:58 2020/08/17

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/798314854245521/

УИХ-ын гишүүн Д.Доржханд цар тахалтай холбоотой гаднаас одоогоор хэчнээн хэмжээний мөнгө орж ирсэн талаар асуув.

Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Гадны зээл тусламжийн нэг хэсэг нь орж ирээд төсвийн дэмжлэг болж явдаг бол нөгөө нэг хэсэг нь төсөл болоод явдаг.

Төсвийн дэмжлэг хэлбэрээр өнөөдөр 299 сая ам.доллар орж ирээд байгаа. 99 сая нь ОУВС, 100 сая нь АХБ-ных. Оны эхээр Дэлхийн банкнаас 100 сая доллар орж ирсэн. Цаашдаа дахиад ЖАЙКА-тай, Азийн дэд бүтцийн хөгжлийн банкнаас мөн төсвийн дэмжлэг болгон авах чиглэлээр гэрээ хэлцлүүд хийж байгаа.

Мөнгө өгч байгаа хүмүүс өөрсдөө маш хатуу хяналттай байдаг. Хэн нэгэн тэнд санаан зоргоор урсгах боломж байдаггүй. Сангийн яам энэ бүхэн дээр аудит хийлгээд хаанаас ямар эх үүсвэр орж ирж, юунд зарцуулагдсаныг мэдээлнэ" хэмээн хариуллаа. 

16:20 2020/08/17

Гэрэл зургийг mpa.mn

Энэ хичээлийн жилд  2 настай хүүхэд авахгүй гэж байгаа. Тэгвэл хүүхдүүдээ хаана харуулах вэ гэдэг асуултыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа тавиад "Хүүхэд харах үйлчилгээний их оновчтой байсан. Энэ үйлчилгээнд хэдэн төгрөг тавьсан бэ? Энэ өөрөө иргэдийг ажилтай байлгах чухал хөшүүрэг" гэв. 

Түүний асуултад БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн дараах хариултыг өглөө.

Тэрбээр" 2020 оны төсөвт хүүхэд харах 159 төвийн 2,160 хүүхдэд зориулсан 3 тэрбум төгрөг батлагдсан. Энэ батлагдсан хөрөнгө 1-6 дугаар сард тухайн хүүхэд харах үйлчилгээнд зарцуулагдаад дууссан. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл, сургуулийн үйл ажиллагааг зохион байгуулах онцгой дэглэм тогтоож байгаа гэдэг утгаараа хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүстэй 2-3 удаа уулзсан. 

Хоёр настай хүүхдүүдийг яагаад цэцэрлэгт явуулахгүй, хүүхэд харах үйлчилгээг ес, аравдугаар сард түр зогсоох асуудал яригдсан гэхээр хоёр настай хүүхдүүд цэцэрлэгт ороод сарын дотор 70% нь өвддөг гэсэн судалгаа байгаа. Сүүлийн 2-3 жил гарсан судалгаа. Хоёр настай хүүхэдтэй эцэг, эхчүүд Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу цахимаар ажлаа хийх боломжийг нь олгоод, хүүхдүүдийг эцэг эхийн асран хамгаалалтад байлгах нь зөв юм. Ингэвэл томуугийн өвчлөлөө багасгах юм гэж тооцсон. Тиймээс ес, аравдугаар сард 2-3 настай хүүхдийг харах үйлчилгээ явуулах боломжгүй гэж тооцож байгаа" гэв.  

15:25 2020/08/17

"Засгийн газар ₮1.2 их наядын үнэт цаасыг олон нийтэд санал болгоно" 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартын асуултад хариулахдаа Сангийн сайд "Төсвийн 3.8 их наядын нэлээд нь гаднын санхүүжилтээр санхүүжигдэх эх үүсвэртэй алдагдал. 

Засгийн газар 1.2 их наяд төгрөгийн үнэт цаас гаргана гэж төлөвлөж байгаа. Блокчэйн дээр үндэслэсэн платформоор дамжуулж үнэт цаасыг олон нийтэд санал болгоно. Бүх платформоо бэлдчихсэн. Хэтэрхий эрт гаргахаар хүү төлөөд байдаг. Цагаа зөв мэдэрч гаргах ёстой" гэв.  

15:08 2020/08/17

"Цар тахлаас үүдэн Улаанбаатар хотын төсөвт төвлөрүүлэх орлогыг ₮44 тэрбумаар бууруулсан" 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын "Тэвчиж болох зардлаа тултал нь танаж чадсан уу? Орлогоо тултал төвлөрүүлэхээр боломжоо дайчилсан уу, 2021 оны төсөв ямар дүр зурагтай байгаа вэ, хямралаас боломж олж авч чадаж байгаа юу, Улаанбаатар хот 2020 оны төсвөөр 319.4 тэрбумыг төвлөрүүлэх ёстойгоос өнөөдөр 30-40 хувийн биелэлттэй байна. Энийг хэрхэн тодотгож байгаа, 119 объектыг хасахдаа зөвхөн гэрээ хийгээгүй гэдгээр хасаж байгаа юу" зэрэг асуултад Сангийн сайд дараах хариултыг өглөө.

2020 оны төсөв дээр Улаанбаатар хотоос 319.4 тэрбум төгрөг төвлөрүүлэх байсан. Хүн амын орлогын албан татварыг цар тахлаас үүдэн тэглэсэн. Үүнтэй холбоотой 44 тэрбумаар бууруулж, 275 тэрбум төгрөг болгосон.  

119 төсөл дээр гэрээ байгуулаагүй гэдэг шалгуураар л хассан. Бусад бүх шаардлага хангасан, бүх зүйл нь бэлэн бол 2021 оны төсөвт суулгаад явна. 

Төсвийн алдагдал онцы эцэст 3.8 их наяд төгрөгт хүрнэ гэдэг мэдээж их дүн. Засгийн газар төсвийг тодотгохдоо эдийн засгийн өсөлтийг хоёр жил орчмоор харсан. Дэлхий нийт, банк санхүүгийн байгууллага дэлхий нийтийн эдийн засгийг яана гэж харж байгааг л харсан. Ихэнх нь 2020 онд эдийн засаг агшина, 2021 онд дандаа эргэж өснө гэж байгаа. Хятад улсын хандлага ч өсөх хандлага нь одооноос эхэлчихсэн. Хөл хөдөлгөөн хориод барьсан байж байгаад вакцин гараад тавигдахад эдийн засгийн өсөлт өндөр болно гэж үзэж байгаа. Ийм үед улам баривал эдийн засаг сэргэхэд хоёр жил болно. Харин мөчлөг сөрж, агшаахгүй явах нь зөв гэж үзсэн. 

Цар тахалтай холбоотой эдийн засгийн агшилтаар хийж авах олон ажил байгаа. Үүний нэг нь цахим шилжилт. Төрийн албан хаагчдын цалинг цахим болгоод улс орон даяар бүрэн хэрэгжүүлэхэд бэлэн болсон гэлээ. 

13:55 2020/08/17

УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших хурлаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийнн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

"Төрийн байгууллагуудын чиг үүрэг, бүтцэд өөрчлөлт хийх замаар орон тоо нэмэгдүүлэхийг хязгаарлана"

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараах танилцуулгыг хийсэн юм.

Он дуустал нөхцөл байдал сайжрахгүй, төсвийн орлого 3.4 их наяд төгрөгөөр буурч, оны эцэс гэхэд төсвийн алдагдал 4.3 их наяд төгрөгт хүрэх нөхцөл үүсээд байна. 

Энэхүү давагдашгүй хүчин зүйл болох цар тахал, хөл хорионоос үүсэлтэй эдийн засаг төсөв санхүүгийн хүндрэл үргэлжилж байгаа ч Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ААН-үүдээ дэмжих бодлогыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ААН-үүдийг дэмжих хүрээнд: 

  1.  18 хүртэлх насны 1,250,000 хүүхдэд сар бүр 100,000 төгрөг олгоход зориулж 300 тэрбум төгрөг
  2.  Нийгмийн халамжийн тэтгэвэр авагч 60,000, байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй 13,300 хүүхдэд олгох халамжийн тэтгэмжийг тус тус 100,000 төгрөгөөр нэмж олгоход 22 тэрбум
  3.  Хүнсний дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 124,000 хүнд сарын 32,000 төгрөгийн хүнсний эрхий бичиг олгох
  4.  НДШ-ийн хувь хэмжээг ажил олгогч 4%, даатгуулагч 5%-аар олгох хөнгөлөлт үзүүлэхэд нийт 552.3 мянган даатгуулагчийн 144.4 тэрбум төгрөгийн шимтгэл чөлөөлөгдөнө
  5.  Жилийн 1.5-аас доош тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой 105 мянган ААН-ийн орлогын татварыг чөлөөлнө. 
  6.  Түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдэд орлогын татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлнэ. 
  7.  Коронавирусийн халдварыг илрүүлэх оношлуур, эмчилгээнд хэрэглэх эм, тоног төхөөрөмж, амны хаалт зэргийг гаалийн татвараас үргэлжлүүлэн чөлөөлнө.

Түүнчлэн иргэдийн ЭМ-ийг цар тахлын эрсдлээс хамгаалах, томуугийн вакцин худалдан авах зэрэгт шаардлагатай 105.6 тэрбум төгрөг нэмж зарцуулна. Үүнтэй холбоотой халдвартай нүүр тулан ажиллаж байгаа албан хаагчдыг амны хаалт хэрэгслээр хангах, эмч сувилагчдад илүү цагийг мөнгө олгох, сувлагчдад олгох мөнгөнд 22.2 тэрбум төгрөг зарцуулна. 

Төсвийн тэвчиж болох зардлыг бууруулах замаар төсвийн алдагдал, Засгийн газрыг өрийг бууруулах чиглэлээр:

  1.  Төсвийн хөрөнгө оруулалтаас гэрээ байгуулаагүй 119 төслийг хасах, ажлын гүйцэтгэл удаашралтай 344 төслийн санхүүжилтийг хойшлуулж, 513.6 тэрбумын зардлыг бууруулж байна. Харин зайлшгүй хэрэгжүүлэх төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, үерээс үзүдсэн гүүр, замыг сэргээхэд зориулж 16 тэрбум төгрөгийг нэмж суулгав. 
  2.  Төсөвт байгууллагуудын албан томилолт, тавилга, эд хошгил худалдан авах зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 118.2 тэрбум төгрөгөөр бууруулж байна.  Харин ЭМ, цагдаа, хил, онцгой байдал зэрэг тусгай үүргийн байгууллагуудын зардал бусад төсөвт байгууллагын ажилчдын цалин хөлс, иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн зардлыг бүрэн санхүүжүүлэхээр төлөвлөж байна. 
  3.  Шинээр ашиглалтад орох эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотойгоос бусад тохиолдолд төрийн байгууллагуудын чиг үүрэг, бүтцэд өөрчлөлт хийх замаар орон тоо нэмэгдүүлэхийг хязгаарлалаа. 

Төсөв хэмнэхийн зэрэгцээ эдийн засгийг сэргээх ажлыг хэрэгжүүлнэ гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.  

Шинэчлэл хэрэгжсэнээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.7 их наяд, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ийн 9.9 хувьтай тэнцэхээр байна. 