Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Инфляцын сарын өсөлт сүүлийн таван жилийн долдугаар саруудаас хамгийн өндөрт тооцогдож байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны долдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.5%, өмнөх оны эцсээс 3.3%, өмнөх оны мөн үеэс 3.4%-аар өссөнийг Үндэсний статистикийн хороо танилцуулав. 

Инфляц өмнөх оны мөн үеэс 3.4% өсөхөд 

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.5%
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.6%
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4.3%
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 2.5%
  • эм тари, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 2.8% өссөн нь голлон нөлөөлсөн ч тээврийн бүлгийн үнэ 6.3% буурсан байна

Харин инфляц өмнөх сараас 0.5% өсөхөд 

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.3%-аар (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 0.1%)
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.2%
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.2%
  • тээврийн бүлгийн үнэ 0.6 хувиар өссөн байна. 

Ийнхүү сарын хугацаанд 0.5% өссөн нь сүүлийн таван жилийн долдугаар саруудаас хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна.