Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Сүүлд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын хариу түргэвчилсэн оношлуураар сөрөг гарсан"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Тарваган тахлын сүүлд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу гарсан уу?

- Тарваган тахал нь манай улсад байгалийн голомтот өвчний тоонд ордог. Он гарснаас хойш манай улсад тарваган тахлын сэжигтэй тохиолдол 12 бүртгэгдсэн бөгөөд дөрвөн тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

Батлагдсан дөрвөн тохиолдлын хоёр нь эндэж, хоёр нь эдгэрч эмнэлгээс гарсан.

Харин сүүлд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын биеийн байдал хүндэвтэр сумынхаа эмнэлэгт эмчлэгдэж байна. Түүний түргэвчилсэн оношлуурын шинжилгээ сөрөг гарсан. Гэхдээ одоогоор ЗӨСҮТ-д лавлагаа шатны оношилгоо хийгдэж байна.

- Малайзад хүчирхийлэлд байсан таван хүн коронавирусийн халдвараар өвчилсөн гэх мэдээлэл цацагджээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бид хүчирхийлэлтэй холбоотой ямар нэг мэдээлэл одоогоор аваагүй.

Харин зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээс Малайзад шинэ коронавирусийн мутацид орсон, халдварлалтын эрч нь 10 дахин их шинэ вирус гарлаа гэсэн мэдээллийг л уншсан.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/599805497336695

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.