Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар-Прага чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 80 хүн Чехийг зорьжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар-Прага чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрчээ. 

Уг нислэгээр Чехийн урт хугацааны визтэй хүмүүс тасалбар авах зорчих боломжтой тул тус улсын ЭСЯ Чехэд зорчих хүсэлтэй иргэдийг бүртгэсэн юм. 

Ингэхэд Чехийн аж ахуйн нэгж байгууллагад ажилладаг 80 хүн бүртгүүлэн, тус улсыг зорьжээ.  

МИАТ ТӨХК-ийн үйлдэж буй тус нислэг эргэн ирэхдээ Чехэд гацсан монгол иргэдийг авчрах юм. Эдгээр иргэний зардлыг Чехийн Засгийн газраас хариуцахаар болсон билээ.