Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: ОХУ-д өчигдөр COVID-19-ийн 5,264, БНХАУ-д 133 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.08.07/

https://www.facebook.com/iKonNews/videos/1065543737240325

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "COVID-19 халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт гарч, 18.9 сая хүн өвчлөөд байна. Үүнээс 12.3 сая гаруй хүн эдгэрээд буй бол 711,539 хүн энджээ. 

Сүүлийн 24 цагт шинээр 256,000 хүн шинээр халдвар авч, 6,000 гаруй хүн нас барлаа.

ДЭМБ-ын ерөнхий захирал өчигдөр мэдэгдэхдээ "Коронавирус дэлхийн нэг ч улс орныг өршөөсөнгүй. Бага, дунд, өндөр орлоготой гээд улс орон бүр хүнд байдалд орж байна. Энэ вирустэй тэмцэх боломж бий бөгөөд дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээ авахад хэзээ ч оройтохгүй. Бидний хамтдаа урагшлах хамгийн зөв зам бол шинжлэх ухаан, шийдэл, эв санааны нэгдэл. Иймд хамтдаа энэхүү халдварын эсрэг тэмцэж байж үр дүнд хүрнэ" гэдгийг онцолсон. 

ОХУ-д 5,264 хүн шинээр халдвар авч, 116 хүн эндсэн. БНХАУ-д 133 тохиолдол бүртгэгдсэний 10 нь гадаадаас зөөвөрлөгджээ.

Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад шинээр 196 хүн орж, 25 хүн ажиглалтаас гарсан бөгөөд одоогоор 2,742 хүн ажиглалтад байгаа юм. Тэдэнд 31 их эмч, 77 резидент эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. 

Мөн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн 71 хүн Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаагаас 4 хүний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.