Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: 441 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр 16 хүн эдгэрлээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс зарлаж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 5-нд ХӨСҮТ Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 441 хүний шинжилгээг хийлээ. Бүгд СӨРӨГ буюу коронавирусийн халдваргүй гарсан. Тодруулбал,

  • Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 251 зорчигч
  • Тусгаарлах байранд тусгаарлагдаж байгаа  53 хүний давтан шинжилгээ
  • Сувилалд байгаа 9 хүний давтан шинжилгээ
  • ХӨСҮТ болон тусгаарлах байранд ажиллаж буй эмч, ажилтан 13 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч
  • Замын-Үүдэд тусгаарлагдсан 86 хүний шинжилгээ
  • Сэлэнгэ, Дорноговь аймагт тусгаарлагдсан тус бүр нэг хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй" гэлээ. 

Мөн өнөөдөр Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдоос дөрвөн хүнийг сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д тусгаарлажээ.

16 хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 16 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв. Тэдний 14 нь энхийг сахиулагч бол хоёр нь долдугаар сарын 6-н болон 15-нд эх орондоо ирсэн иргэд байна. 

Монгол Улсад коронавирусийн гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 293 тохиолдол батлагдсанаас 260 нь эдгэрлээ. Эмчлүүлж буй 33 хүний 30-ынх нь биеийн байдал хөнгөн, гурав нь хүндэвтэр байгаа аж. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/989216801542511/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.