Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: АНУ-д өвчлөл ялимгүй буурах хандлага ажиглагдаж байна

А.Намуун, iKon.mn
2020 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.08.06/
https://www.facebook.com/iKonNews/videos/989216801542511/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "COVID-19 цар тахал дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 18.6 сая хүн өвчлөөд байна. Үүнээс 12 сая гаруй нь бүрэн эдгэрсэн. 

Дэлхий нийтэд өчигдөр 206 мянган хүн коронавирусийн халдвар авч, 5,000 гаруй хүн эндлээ. Сүүлийн өдрүүдэд АНУ-д өвчлөл ялимгүй буурах хандлага ажиглагдаж байна.

Тухайлбал, ОХУ-д өчигдөр 5,000 гаруй, БНХАУ-д 27, Япон улсад 1,357 шинэ тохиолдол бүртгэгджээ. Японд сүүлийн гурван долоо хоног дарааллан шинээр бүртгэгдсэн тохиолдлын тоо өндөр байна. Тиймээс Нагояа хотод хоёр дахь давлагаа эхэлсэн гэж үзэн, орон нутгийн удирдлагууд хөл хорионы дэглэмээ сэргээсэн" гэлээ. 

Түүнчлэн тэрбээр "Манай улсад өчигдөр 273 хүн шинээр ажиглалтад орсон. Харин 520 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 2,579 хүн тусгаарлан ажиглах байранд байгаа бөгөөд тэдэнд 31 их эмч, резидэнт эмч болон 32 төрийн албан хаагч үйлчилж байна. 

Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 70 хүн эмчлэгдэж байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасаг эмчлүүлж байна" гэв.

ДЭМБ-аас ээжүүдэд хандан 0-2 настай хүүхдээ хөхөөр хооллохыг уриалжээ

Энэ долоо хоногт Хөхөөр хооллохыг дэмжих дэлхийн өдрүүд тохиож байгаа.

Иймд, ДЭМБ-ын ерөнхий захирал өчигдөр хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр дөнгөж төрсөн нярай болон 2 хүртэлх настай хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь коронавирусээс сэргийлэх, бусад халдварт болон халдварт бус өвчнөөс хамгаалах биеийн дархлааг сайжруулахад чухал нөлөөтэйг онцолж, ээжүүдийг хүүхдээ хөхөөр хооллохыг уриалсан хэмээн ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв. 

N95 амны хаалтыг ариутган, 10 удаа хэрэглэх боломжтой

COVID-19-тэй холбоотой судалгаа, шинжилгээний ажлууд дэлхий дахинд эрчимтэй хийгдэж байна. Эдгээрээс онцолбол, вирусийн халдвараас хамгаалах чухал хэрэглэгдэхүүний N95 амны хаалтыг хэрхэн ариутган олон дахин ашиглах боломжтой талаар Торонтогийн их сургуулийн баг судалгаа хийжээ.

Тэдний судалгааны үр дүнд, N95 амны хаалтыг 50 хувийн чийгтэй, 70 хэмийн халуунаар 60 минутын турш ариутгаж, халдваргүйтгэхэд коронавирус бүрэн устаж байгаа нь тогтоогдсон бөгөөд энэ аргаар нэг N95 амны хаалтыг 10 удаа ариутган хэрэглэж болно гэж үзсэн байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.