Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, сав газрын захиргаадад мотоцикл гардуулна

А.Намуун, iKon.mn
2020 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БОАЖЯ-ны Хаан танхимд

09:00 цагаас БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Хамгаалалтын захиргаадын дарга нарт чиглэл, санамж өгөх уулзалт болно. Уулзалтаар тусгай хамгаалалттай газар нутгийн эрх, баримт бичгийг нэгтгэн дүгнэх, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх юм.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

10:00 цагт Нийслэлийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, “Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэн нарт холбогдох залилах, мөнгө угаах, эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилнэ.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагаас Коронавируст халдварын талаар мэдээлэл өгөх ээлжит хэвлэлийн хурал болно.

Сүхбаатарын талбайд

11:40 цагаас БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, сав газрын захиргаадад мотоцикл гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.

ОБЕГ-т

12:00 цагаас УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.