Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын үед хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавихыг эцэг, эхчүүдэд зөвлөлөө

ikon.mn
2020 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 цар тахлын үед эцэг, эх, асран хамгаалагчид өгөх зөвлөгөөг боловсруулсныг хүргэж байна.

Үүнд:

  • Хүүхэдтэйгээ хамт цагийг идэвхтэй өнгөрүүлэх
  • Хүүхдэдээ COVID-19-ийн талаар тайлбарлаж өгөх, гар угаах, амны хаалт зүүх, зайнаас харилцахын ач холбогдлын талаар таниулах
  • Зөв ханиах, найтаах талаар зааж өгөх
  • Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах
  • Энэ цаг үеийг боломж болгон өөрийгөө хөгжүүлэх талаар зөвлөх
  • Найз нөхөдтэйгөө цахимаар харилцах боломж олгох
  •  Хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих
  • Амьсгалын дасгал хийх, ном унших, хөгжим сонсох, дуу сурах, бүжиглэх зэрэг стрессээс сэргийлэх, даван туулах аргыг зааж өгөх
  • Хүүхдэд хэт их ачаалал, даалгавар өгөхгүй байх
  • Хүүхдэд шим тэжээлтэй хоол хүнс өгөх, дасгал хөдөлгөөн хийлгэх, эрт унтуулах хэрэгтэй.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам