Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдрийн байдлаар нийт 3,046 хүн тусгаарлалтад байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.08.08/

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/627097851549900
Өнгөрсөн 24 цагийн дотор дэлхий дахинд 278 мянган хүн COVID-19-ийн халдварыг шинээр авч, 6,000 гаруй хүн нас барлаа.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өчигдрийн байдлаар Энэтхэг улсад 61 мянган хүн, АНУ-д 56 мянган хүн, Бразил улсад 66 мянган хүн шинээр халдвар авжээ. 

Мөн ОХУ-д 5,244 тохиолдол, 119 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. БНХАУ-д 120 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд үүний 6 нь гадаадаас зөөвөрлөгджээ.

Харин манай улсад өчигдөр 359 хүн тусгаарлалтад шинээр орсон бол 56 хүн тусгаарлах байрнаас гарч гэрийн тусгаарлалтад шилжлээ.

Өнөөдрийн байдлаар нийт 3,046 хүн тусгаарлалтад байна.  119 дугаарын утсанд 24 цагийн хугацаанд 125 удаагийн дуудлага ирж, иргэд зөвлөмж зөвлөгөө авжээ.

Шуурхай-119 аппликэйшнд ОХУ-аас нэг иргэн холбогдож зөвлөгөө авсан” гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.