Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Аялалд гаралгүйгээр дурсамж бүтээх 6 газар

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 7 сарын 27
Сурталчилгаа

Охид, бүсгүйчүүдээрээ уулзаад аминчхан яриа өрнүүлэн, хөгжилдөж, гайхалтай дурсамжийг бүтээх хамгийн зөв улирал бол яах аргагүй зун цаг билээ. Зуны налгар өдрүүдийг аялал зугаалгагүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэвч найзуудтайгаа хамт аялал төлөвлөхөд цагийн хуваарь зөрөөд, цаг агаар таарахгүй зэрэг бяцхан хэрнээ шийдвэрлэхэд хэцүү асуудлуудтай тулгарсаар байна уу? Хэрэв тийм бол, нийслэл Улаанбаатар хотдоо мартагдашгүй дурсамжийг бүтээхэд тань туслах 7 газрыг онцолж байна.

1. Zaisan Garden – Bella Queen Dom

Найзуудтайгаа уулзаад сайхан агаарт гарсан мэт мэдрэмжийг авмаар байна уу? ХУД, Зайсан Соёмбо хотхоны хойно “Mudi residence”ын В1 давхарт байрлалтай Bella Queen Dom салоны давтагдашгүй үйлчилгээг эдлэнгээ цэвэр агаарт, голын урсгалын чимээ сонсоод дотнохон яриа өрнүүлэн суух нь хамгийн дээд амралт болох агаад хамгийн тансаг дурсамж болох юм.

 
2. Godiva нэрийн дэлгүүрүүд

Дуртай амттангаа идэж, өөрийгөө эрхлүүлэнгээ найзуудтайгаа уулзмаар л байдаг биз дээ? Шангри-Ла моллын 1 давхарт, Улсын Их Дэлгүүрийн 1 давхруудад тус тус байрлах Годива шоколадны дэлгүүрийг шоколаднаас өөр бүтээгдэхүүнүүд гардаг гэдгийг төдийлөн олон хүн мэддэггүй ажээ. Улаанбаатар хотын хамгийн амттай, хамгийн чанартай зөөлөн зайрмаг гардаг Годива нэрийн дэлгүүрт найзуудтайгаа дессерт зооглонгоо хүйтэн кофе амтлан, тухлах нь хэзээ ч мартагдашгүй мөчийг тань бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Тав тухтай, таатай орчинд намуухан хөгжим сонсонгоо найзуудтайгаа сайхан яриа өрнүүлэхийг хүсвэл Годиваг зориорой. Нэмж хэлэхэд худалдааны зөвлөхүүд нь чин сэтгэлээсээ ханддаг, үйлчилгээтэй сайтай байдаг нь хамгийн сайхан санагдсан.

 
3. Vinyl Music Lounge

Хүүхдийн 100, Сөүл плазагийн 3-р давхарт Vinyl Music Lounge бол хөгжимд дуртай хүмүүсийн заавал орох газар, зөөлөн vibe бүхий орчинтой энэхүү lounge нь УБ хотод пянзны давалгааг үүсгэж байгаа өвөрмөц газруудын нэг билээ.

 
4. Hardy’s Wine Bar

Талбайн зүүн талд байрлах Галлериа Улаанбаатар төвийн 3 давхарт сонгодог дизайн, тохилог орчин бүхий "Hardy's wine bar" lounge бол дарсанд дурлагсдын туслах газар мөн. Амттай хоол, он удаан жилийн түүхтэй Австрали дарс шимэн хуучны дурсамжуудаа сэргээх нь таатай биш гэж үү?

 
5. Little heaven in UB

УИД -ийн баруун талд, 23-р сургуулиас хойш явах замд байрлалтай Little Heaven In UB нь өдрийн цагаар найзуудтайгаа уулзаад тав тухтай орчинд кофе ууж суунгаа керамик урлаг, органик бүтээгдэхүүнүүд, үзэсгэлэнт цэцгүүдийн тухай яриа өрнүүлэх аятайхан шүү. Гэр мэт тухлаг орчинтой, эгдүүтэй чамин эдлэлүүдээр хүрээлэгдсэн энэхүү газраар нэг зочлоод үзэхэд харамсахгүй шүү.

 
6. Nagomi & Sakura

Сүши ресторанд тухлангаа найзуудтайгаа хөгжилдөх ч тансаг бөгөөд мартагдашгүй мэдрэмж өгнө шүү. Япон улсын Токио хотын хамгийн том загасны худалдааны төв “Цүкижи” –гээс импортоор оруулж ирсэн 40 гаруй төрлийн загас, далайн гаралтай бүтээгдэхүүнээр үйлчилдэг Монгол дах цорын ганц КАЙТЕНЗҮШИ буюу урсдаг сүши ресторан юм.   Галлериа Улаанбаатар төвийн 2 давхарт байрлах Нагоми салбар нь 4-24 хүний багтаамжтай 8 VIP өрөөтэй байдаг тул найзуудаараа ороод зөвхөн өөрсдийн гэсэн цагийг өнгөрүүлэхэд хамгийн тохиромжтой юм.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.