Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Төв аймгийн Эрдэнэ сум орох замд тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл үүсжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ТЦА

Төв аймгийн нутаг дэвсгэр Баяндавааны замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Тодруулбал, Улаанбаатар хотоос зүүн аймгийг чиглэсэн замд буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт усархаг аадар бороо ихээр орсны улмаас тус сумын Баяндавааны зүүн талд замын зорчих хэсэг рүү шороо, чулуу урсан орж, зорчих хэсэг бохирдон тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсжээ.

 
Гэрэл зургийн эх сурвалж: ТЦА

Тиймээс жолооч нарыг орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.