Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хүй долоон худагт өнөөдөр болох байсан хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан цуцлагдлаа

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хурдан морины салбар хорооноос мэдээлж байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдөр зохион байгуулах товтой байсан хязаалан, шүдлэн насны морьдын уралдааныг түр хойшлуулаад байгаа билээ. 

Шууд үзэх:
https://www.facebook.com/Officialnews.UB/videos/298779998198591/

Хүй долоон худагт бороо ихтэй байгаа тул өнөөдрийн гурван насны морьдын уралдаан цуцлагджээ.

  1. 07:00-11:00 Хязаалан насны морьдын уралдаан
  2. 12:00-14:30 Эрлийз дунд насны морьдын уралдаан
  3. 15:00-18:00 Шүдлэн насны морьдын уралдаан болох байсан юм.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Батбаясгалан "Өнөөдөр үдээс өмнө салбар хороо хуралдан, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хурдан морины уралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулаад байсан. Гэвч өнөөдөр үргэлжилсэн бороотой байгаа тул хурдан морины уралдаан болох боломжгүй гэж үзлээ. Тиймээс өнөөдөр болох байсан гурван насны морьдын уралдааныг цуцалж, 13-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ" гэв.