Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

""Батцагаан" Цогчэн дуганд энэ сарын 4-9-ний хооронд сүсэгтэн олонд жилийн заслын ном уншлага хийнэ"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

УОК-ын шийдвэрийн дагуу сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагааг шат дараатайгаар нээх болсонтой холбогдуулан Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

"УОК-оос олон нийтийн газар, сүм хийд шашны байгууллагууд тэргүүтэй газруудын үйл ажиллагааг үе шаттай нээх болсон шийдвэрийг үндэслэн Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд үйл ажиллагаагаа нээлттэй явуулах боломж бүрдлээ. Долоодугаар сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах горимд шилжүүлсэн. Цаашид Гандантэгчэнлин хийд болон бусад шашны үйл ажиллагаа хэвийн явагдах болно” хэмээн МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд мэдээллийн эхэнд онцлов.  

 
гэрэл зургийг MPA.mn

Мөн тэрбээр "Гандантэгчэнлин хийд уламжлалыг таслахгүй байх үүднээс дотооддоо байнга үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Одоо хөл хорио цуцлагдсанаар иргэд сүсэгтэн олныг урьдын адилаар хүлээн авч, буян хураах, сайн үйлс үйлдэх, хүрээ хийддээ мөргөх боломж нөхцөлийг бүрдүүлнэ" гэв. 

“Батцагаан” Цогчэн дуганд ирсэн иргэдээ хаашаа яаж явах хөтөч гаргасан байх аж 

 
гэрэл зургийг MPA.mn

Иргэдийн хүсэлтийн дагуу жилийн засал ном хэрхэн хурах талаар МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тамгын ламын үүрэг гүйцэтгэгч Б.Цэрэндагва “Монголын нит ард түмэндээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Гандантэгчэнлин хийдийн захиргаа долоодугаар сарын 2-ны өдөр хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан бөгөөд "Батцагаан" Цогчэн дуганд гол үйл ажиллагаа явагдана.

Өөрөөр хэлбэл, 2020 оны 7 сарын 4-9-ний хооронд 09:00-17:00 цаг хүртэл сүсэгтэн олонд цагаан сарын уншлага номыг хийнэ. Ингэхдээ,

  • "Батцагаан" Цогчэн дуганы үүдний танхимын баруун, зүүн хоёр жигүүрт сүсэгтэн олны айлтгал хүсэл бүгдийг хүлээж авна.
  • "Батцагаан" Цогчэн дуганы дээд танхимд гол номоо хурна.
  • Доод танхимын баруун зүүн жигүүрт сүсэгтэн олны айлтгал ном хурна.  

Иргэдийг хүлээн авахдаа мэдээж хэрэг улсын онцгой комиссоос тавьсан шаардлагын дагуу, гар ариутгагч зэргийг бэлдэн зохион байгуулах тул иргэд маань амны хаалттайгаа ирээрэй.

Мөн “Батцагаан” Цогчэн дуганд ирсэн иргэдээ хаашаа яаж явах хөтөч гаргасан байх тул иргэд шаардлагатай зүйлсээ асуух боломжтой" гэв.