2020/08/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.09₮
B30
УЛААНБААТАР
25°
|
16°
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
09:00
S26
17°
10:00
S26
17°
11:00
S26
18°
12:00
S26
18°
13:00
S26
18°
14:00
S26
19°
15:00
S26
21°
16:00
S26
23°
17:00
S26
24°
18:00
S26
24°
19:00
S26
22°
20:00
S26
20°

"Сайжруулсан шахмал түлшний шинэ үйлдвэрийг наадмын дараа ашиглалтад оруулна"

ikon.mn
2020 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан боллоо.

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “УИХ-ын 2020 оны сонгуульд сонгогчдын 73.6 хувь нь оролцож, саналаа өгсөн. Энэ нь 2000 оноос хойш болсон сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй сонгууль болжээ. Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж, үүргээ биелүүлж саналаа өгсөн нийслэлийн нийт иргэддээ талархаж байгаагаа Нийслэлийн ИТХ-ын нэрийн өмнөөс илэрхийлье. 

Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгуулийг Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн Сонгуулийн хороо зохион байгуулсан бөгөөд долоон дүүргийн 451 хэсгийн хороонд төрийн 4,484 албан хаагч ажиллалаа. Төрийн хуулиа дээдлэн, хоёргүй сэтгэлээр ажилласан төрийн албан хаагчид, мөн цагдаа, онцгой байдлын албан хаагчдадаа Нийслэлийн ИТХ-ын нэрийн өмнөөс талархал дэвшүүлье. 2020 он бол онцлогтой жил. 

Ирэх аравдугаар сард Сонгуулийн тухай хуулийн дагуу нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль болно. Дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлаас үүдэн энэ жил Төрт ёсны уламжлал Улсын баяр наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсонтой холбогдуулан бэлтгэл хангаж байна. 

Эцэст нь хэлэхэд, наадмын дараа намар гэдэг үг байдаг. Наадмын дараа сайжруулсан шахмал түлшний дахин нэг үйлдвэрийг ашиглалтад оруулж, нийслэлийн захын дүүргүүдийн утааг бууруулж, төвийн дүүргүүдийн иргэдийн хангамжийг сайжруулан, зөв хэрэглээг дадуулах, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох гээд томоохон ажлуудыг хэрэгжүүлэх учиртай. Эртнээс бэлтгэлээ базааж, цар тахлын дэглэмийн хажуугаар Улаанбаатар хотод тулгамдсан бусад асуудлаа шийдвэрлэхэд төрийн нийт албан хаагчид онцгой анхаарч ажиллахыг дахин сануулъя” гэсэн юм.

 


Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

x