Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийнэ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

09:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

10:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

11:00 цагт Сангийн яам, ХНХЯ, БХБЯ, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны удирдлагууд аймгуудын хог хаягдлын менежментийг сайжруулах, Замын-Үүд чөлөөт бүсийг хөгжүүлэх, цар тахлын үеийн сөрөг нөлөөг бууруулах 3 төслийн гэрээнд гарын үсэг зурна.

НМХГ-т 

09:00-11:00 цагт НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал болно.

Хуралдаанаар Цацрагийн эх үүсгүүр ашиглаж хадгалж буй ААНБ-д, хүнсний үйлдвэрүүдийн тээвэрлэлт, хүнс худалдааны газруудад хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалт болон нийслэлийн газрын тосны бүтээгдэхүүний агуулах, ХЦС, ШТС автомашиныг хий цэнэглэх станцуудад хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын талаар хэлэлцэнэ.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:00 цагт НОБГ, НМХГ, НБОГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

10:30 цагт нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Хоггүй аян-2” арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. 

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Коронавирусийн асуудлаар мэдээлнэ.

23 дугаар сургуульд

13:30 цагт БҮТ-өөс ЭЕШ-тай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.