ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгаарлах байрны дэг журмын талаар УОК тусгайлан авч хэлэлцсэн. Ярих асуудлууд байгаа"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

Улсын Онцгой комиссын өчигдөр болсон ээлжит 25 дугаар хурлаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах саналыг оруулсан гэдгийг Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр хэллээ. Учир нь 

  1. Өмнөд болон хойд хөрш дэх коронавирусийн нөхцөл байдал, Монгол Улсын хил дагуух аймаг, мужуудын нөхцөл болон дэлхийн улс орнуудын цар тахлын нөхцөл байдлыг үндэслэсэн 
  2. ЭМЯ, ХӨСҮТ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудын салбар дундын ээлжит үнэлгээгээр Монгол Улс өндөр эрсдэлтэй байна гэж үнэлснийг үндэслээд 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг долдугаар сарын 15-ныг дуустал сунгасныг тэрбээр мэдээллийн эхэнд дурдлаа.

Шуурхай штабаас 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш 26 удаагийн захиалгат нислэгийг зохион байгуулаад байна. Энэ хугацаанд 

  • агаараар 5,916
  • авто зам болон явганаар 5,588 иргэнийг татан авсан. 

Нийт дүнгээрээ 11,504 иргэнийг холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналт дор татан аваад байна. 

Зургаадугаар сард 10 удаагийн нислэгээр иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж, 2,358 иргэн эх орондоо ирсэн. 

Ийнхүү УОК-оос гадаадад байгаа иргэдээ татан авах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа. 

Одоогийн байдлаар

  • Улаанбаатар хотод 27 байршилд 2,316 хүн тусгаарлах байранд байна. 
  • Орон нутагт гурван цэгт 242 хүн байгаа. 

Нийт дүнгээрээ 2,558 иргэн тусгаарлах байранд байгаа бол гэрийн ажиглалтад 664 хүн шилжээд байна. Гэрийн ажиглалт 14 хоног үргэлжлээд тухайн хүн энгийн амьдралын хэмнэлдээ шилжиж байгаа. 

Тэрбээр энэ талаар "Тусгаарлах хоногийг ЭМЯ, ХӨСҮТ, мэргэжлийн байгууллагаас тайлбарлаж байгаа. Тусгаарлах байрны хувьд Шуурхай штабаас нөхцөл байдалтай уялдуулан шийдээд явж байна. Хүндрэлтэй нөхцөл байгаа. Тусгаарлах байрны дэг журмын талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Энэ асуудлыг өчигдрийн УОК-ын хурлаар тусгайлан авч хэлэлцсэн. Ярих асуудлууд байгаа" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
БУРУУ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.27.89] 2020/7/2
Дэгийн хууль
0 | 0 Хариулах
Зочин [43.228.131.151] 2020/7/2
21 honog tusgaarlaad gert ni 14 honog tusgaarlana 35 honog eruul huniig horino gedeg utga uchirgui mash teneg shiidver
3 | 0 Хариулах
Karantined bga irgen [202.55.188.88] 2020/7/2
20n honogiin daraach ilerj bga ene ved ervvl uwchtei geltgvi l sain tusgaarlaj bsn n zuw shde. Uuriiguch uwdsuniig medeegv baih vedee busdad haldaah magadlaltai ym chin seremjtei bsn n der neg aldwal manaih darj diilkv gdgiig hen hvngvi l medej bhad gantsara 35 honog tusgaarlagdad bga ym shig zan gargahn demii bh. Eh orondoo irsen bol yadaj iimerhv hereggv yman der hel am gargahgvi baihn iregnii vvreg shde
0 | 0 Хариулах
Багаа [203.91.115.40] 2020/11/2
Чи тусгаарлагдсан хүн биш, зүгээр л пялдагадагч, өөрөө тусгаарлагдсан бол яг ингэж ярих байхдаа. 21 хоног хүнийг хорино гэдэг бол маш бүдүүлэг, муйхар шийдвэр, ядаж 14 байсан бол араы өөр. Манайхан хөгжингүй орнуудаас илүү сэтгэнэ гэж юу л бол, манайх шиг ингэж сүржигнэж, доог тохуу болж байгаа улс бнуу, үзээрэй.
0 | 0 Хариулах
Зочин [98.234.112.193] 2020/7/1
Тусгаарлах байрны нөхцөл харилцан адилгүй байгаа юм бол төлбөрийг нь ялгавартай болгооч. Зочид буудал, оюутны байр хоёр өдөр шөнө шиг ялгаатай байхад яг ижил төлбөр төлж байгаа нь ариун явдал мөн үү. Гуя дагаж хүзүү гэгчээр хоол нь тэр хэмжээгээр чанарын ялгаатай л байгаа даа. Тусгаарлах хугацааг Гүндалайгийн лайвдсанаар 14 хоног болгооч. 10 хоноход ганц удаа л шинжилгээ авсан гэсэн шүү. ДЭМБ тусгаарлах хоногийг 14 байхад хангалттай гээд байхад манайх дотооддоо тархаагүй байхад 21 хоног тусгаарлах байранд дараа нь 14 хоног гэртээ бай гээд байгаа нь арай урт байнаа.
1 | 2 Хариулах
Зочин [202.179.21.225] 2020/7/1
Боль доо 5-6 сарын дараа юу?
6 | 0 Хариулах
Зочин [202.179.21.225] 2020/7/1
Ямар удаан сэтгэхүйтэй, Энэ чинь ийм юм гарахаас өмнө хүмүүс урьдчилан тооцоолоод хийчихсэн бүх тохиолдлоор бэлдсэн байх ёстой зүйл.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.185.108] 2020/7/1
Tusgaarlaltas garsni dara get ni 14 honog bailgah shal utgagui. Tsug amidarch bga humuus ni garj bhd
3 | 2 Хариулах
Зочин [5.181.233.162] 2020/7/1
Европын холбоо аюулгүй гэж үзсэн 15 оронтой хилээ нээж байх юм. Та нарын аюултай гэж яриад байдаг Япон, Солонгос, Хятад багтсан байна. Эрүүл мэнд, эдийн засгаа хамтад нь авч явах ёстой. Эдийн засгаа бүрэн сүйрүүлж байна л даа..
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.34] 2020/7/1
gazriin huuli 6.2 butsaaj zasxiig shaardaj baina
0 | 0 Хариулах
Зочин [202.179.27.16] 2020/7/1
shuugaid hereg alga
0 | 2 Хариулах