Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 70 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан.
2020 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар болон тэдгээрийн өмгөөлөгч Г.Орхон, Н.Ууганцэцэг, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Ш.Ганхуягийн өмгөөлөгч Л.Машбат, шүүгдэгч Ё.Гэрэлчулууны өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул татгалзал шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт зургаан удаа хойшлуулсан байна.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!