2020/09/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
04:00
S29
05:00
S29
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
11°
15:00
S32
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Рио Тинто" эрчим хүчний хангамжийн асуудлаар Монголын талтай тохиролцоонд хүрчээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг

Оюутолгойн уурхайн эрчим хүчний хэрэгцээг дотоодоос хангах цахилгаан станцыг Тавантолгойд барих асуудлаар "Рио Тинто" Монголын талтай тохиролцоонд хүрч чадсан талаар мэдэгдсэнийг Ройтерс өнөөдөр мэдээллээ. 

"Рио Тинто"-ийн энэ талаарх мэдэгдэлд дурдсанаар "Оюу толгой" төслийн 34%-ийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газар болон 66%-ийг эзэмшигч, "Рио Тинто"-ийн толгой компани Туркойз Хилл Ресурс эрчим хүч нийлүүлэх тухай одоогийн гэрээнд 2021 оны гуравдугаар сар гэхэд өөрчлөлт оруулж, 2021 оны долдугаар сараас Засгийн газар нүүрсээр ажиллах цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ.

"Оюу толгой" төслийг эрчим хүчээр хангах зорилгоор баригдаж буй уг цахилгаан станцыг дөрвөн жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Харин тэр болтол Оюутолгойн гүний уурхайн төсөл одоогийн нөхцөлөөрөө үргэлжлэх юм байна. 

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил удааширсан талаар "Рио Тинто" мэдээлсэн билээ. 

 

Эх сурвалж: Reuters

x