Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгойн цахилгаан станцыг 924 сая ам.доллараар барих ТЭЗҮ бэлэн болжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Оюу толгой” компани Тавантолгойн цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-ийг Засгийн газарт  хүргүүлсэн талаар “Туркойз хилл ресурс” өнөөдөр мэдээллээ. 

Эрчим хүчний яам болон "Оюу толгой" компани "Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ"-нд 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд гарын үсэг зурснаар Оюутолгой төслийн хүрээнд барих цахилгаан станцыг Тавантолгойд барих шийдвэр баталгаажсан бөгөөд ТЭЗҮ-ийг өнгөрсөн жилийн хугацаанд гүйцэтгэж дууссан байна.

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдах, 300 мВт-ын хүчин чадалтай, нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэх уг цахилгаан станцыг 924 сая ам.доллараар барихаар байгааг ТЭЗҮ-д тусгажээ. Станцыг 2024 оны зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Ингэснээр “Оюу толгой” компанийн жил тутам эрчим хүч урд хөршөөс импортлоход зарцуулдаг 200 орчим сая ам.доллар дотоодод үлдэх нөхцөл бүрдэх юм.