Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Коронавирусгүй” Туркменистан улс ДЭМБ-ын төлөөлөгчдийг нутагтаа нэвтрүүлэхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрийг хүртэл коронавирусийн ганц ч халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэгдэж байгаа Туркменистан улсын эрх баригчид Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын төлөөлөгчдийг нутагтаа нэвтрүүлэхээр болжээ.

Удаан хугацааны турш яриа хэлэлцээ хийсний эцэст төлөөлөгчид долдугаар сарын эхээр Туркменистанд зочлохоор болсныг ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Анх тавдугаар сарын эхээр ДЭМБ тус улсын цар тахлын нөхцөл байдалтай танилцахаар мэргэжилтнүүдээ илгээх хүсэлт тавьсныг Туркмений тал хүлээж аваагүй юм.

Хэдийгээр хүн амынх нь дунд тахал дэгдсэн шинж тэмдэг ажиглагдаж байгаа ч Туркменистаны засгийн газар ганц ч халдварын тохиолдол илрээгүй гэж ДЭМБ-д тайлагнасаар байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр тус улсын эмч нар коронавирусийн талаар ярих эрхгүй, амны хаалт зүүх хориотой, цар тахлын талаар ярьсан иргэд шийтгүүлж байгаа гэнэ

Гэхдээ Туркмений хэд хэдэн бүс нутагт хөл хорио тогтоож, энэ арга хэмжээгээ ямар нэг “халдварт өвчнөөс сэргийлэх” зорилготой гэж албаныхан ярьдаг байна.

Үүнээс гадна хилээ хааж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлууд олон нийтийн газруудад тогтмол хийгдэж эхэлжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty