Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр Зүүн өмнөд азийн найман орноос 265 иргэн эх орондоо ирлээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэг 02:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газарджээ. 

Тус нислэгээр Зүүн өмнөд Азийн найман орноос 265 иргэн эх орондоо ирсэн байна. Үүнд;

  • Хөгжлийн бэрхшээл 4,
  • Оюутан 17,
  • Өндөр настан 15,
  • Эрүүл мэндийн шалтгаантай 26,
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 102,
  • Жирэмсэн 3,

Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 98 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, госпитал болон Тоёоко Инн зочид буудалд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн аж. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/mergejliinhyanalt/videos/294841951656058/

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Зураг
13 | 16 | 16 цаг