Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн нэмэлт сүү сонгоход анхаарах зүйлс

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 18
Сурталчилгаа

Бид бүхний сайн мэдэж байгаачлан эхийн сүү бол юугаар ч орлуулашгүй хүүхдэд хэрэгтэй шим тэжээл, эрдэс бодис, амин хүчлүүдийг агуулж байдаг анхдагч хоол юм. Хүүхэд 6 сар хүртлээ эхийн сүүгээр дагнан хооллох нь хүүхдийн эрүүл өсөлт хөгжилд хамгийн тустай.

 

Гэвч янз бүрийн шалтгаанаар хүүхдээ нэмэлт сүүгээр хооллох шаардлага гардаг ба энэ тохиолдолд хэрхэн зөв сонголт хийх талаар бид энэ удаагийхаа мэдээллээр хүргэж байна. Манай улсын тухайд эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлогын хүрээнд нялх балчир хүүхдийн хүнсний тухай хуулиар энэхүү асуудлыг зохицуулж амжилттай хэрэгжүүлж байна. Гэсэн хэдий ч нэмэлт сүүгээр хооллох нэн шаардлагатай нөхцөлд хүүхдийн сүүг хэрхэн зөв сонгох, юуг анхаарах талаар танд дараах мэдээллийг хүргье.

Хүүхдийн нэмэлт сүүг сонгохдоо дараах 5 зүйлсийг сайтар анхаараарай

  1. Хэрэгцээт шимт бодисуудыг агуулсан байх. АНУ-ын хүнс болон эмийн захиргаа ( FDA)-с нийтэлсэн мэдээлэлд АНУ-д худалдаалагдаж байгаа хүүхдийн нэмэлт сүүнүүд доорх шимт бодисуудыг заавал агуулсан байх ёстой хэмээн шаарддаг байна. Үүнд: Уураг, өөх тос, линолын хүчил, нүүрс ус,витамин A,C,D,E,K,В1, В2,В6,В12, кальци, магни, төмөр, цайр, зэс, манган, фосфор, иод,натри,кали гэх мэт...
  2. DHA буюу ОМЕГА 3 агуулсан байх. Дэлхийд хүүхэд хамгааллын бодлогоороо тэргүүлдэг Европын холбооны орнуудад хүүхдийн нэмэлт сүүнд дээрх шимт бодисуудаас гадна DHA буюу ОМЕГА 3 заавал агуулсан байхыг хуульчлан 2020.01 сараас хэрэгжүүлж, хяналт тавьж эхэлсэн байна. Учир нь DHA нь ханаагүй тосны хүчил ("сайн" төрлийн өөх тос гэж тооцогддог) бөгөөд хүүхдийн тархи, мэдрэлийн хөгжил болон харааны хөгжилд сайнаар нөлөөлдөг байна. Эдгээр ханаагүй тосны хүчлийг бид ихэвчлэн байгалийн гаралтай загасны тос, өндөгнөөс авах боломжтой. Өөх тосны хүчил нь хөхний сүүнд бас байдаг. Хүүхдийн нэмэлт сүүнд DHA, ARA оруулснаар хүүхэд эхийн сүүгээр авч болох бололцоот өөх тосоо авах боломжтой гэж үзэж байна.
  • 0-12 хүртэлх сартай хүүхдэд зориулсан сүүнд DHA хэмжээ 100мл тутамд 120мг-с багагүй байх шаардлагатай байдаг. Харин 12 сараас дээш сартай хүүхдэд зориулсан сүүнд агуулагдах амин дэм, эрдэс бодисын хэмжээ харьцангуй бага байдаг учир нь хүүхэд нэмэлтээр хэрэглэж буй өдөр тутмын хоол хүнсээрээ тэдгээр эрдэс бодисоо авч байдаг.
 
  1. Органик аргаар үйлдвэрлэсэн байх. Европын холбооны улсууд нэмэлт сүү үйлдвэрлэгчдэд тавьдаг хамгийн том шаардлага бол тухайн сүүг гаргаж авч байгаа үхэр болон ямаа нь бэлчээрийн мал аж ахуйд тэжээгдсэн байх хэрэгтэй ба идэж байгаа өвс тэжээл нь химийн аргаар бордоогүй, пестицид хийгдээгүй, 100% органик бордооноос ургасан байх шаардлага тавьдаг ба энэ нь хүүхдийн сүүг илүү аюулгүй, гаж нөлөөгүй, шим тэжээлийн алдагдалгүй байхад чухал нөлөөтэй.
     
  2. Ашигтай бактери агуулсан байвал илүү сайн. Хүүхдийн сүү ашигтай бактер агуулсан байх нь дан ганц хоол боловсруулалтыг дэмжихээс гадна хүүхдийн гэдэсний бичил орчинг тэнцвэржүүлж өвчин үүсгэгч бактери үржихээс сэргийлнэ. Хүүхэд эхээс төрөхдөө л төрөх замаас ашигтай бактерийг авч байдаг. Янз бүрийн шалтгааны улмаас (антибиотикын зохисгүй хэрэглээ) хүүхдийн гэдэсний бичил орчны тэнцвэр алдагдсанаар хүүхдийн дархлаа сулрах, өвчин үүсгэгч бактерууд үржиж хүүхдийн хоол боловсруулалт хямардаг. Эхийн сүүнд ашигтай бактер идэвхжүүлэгч фермент агуулдаг учир эхийн сүүгээр хооллодог хүүхдэд гэдэсний хямрал бага, дархлаа сайн байдаг учир нэмэлт сүүг ашигтай бактераар баяжуулах нь хамгийн чухал юм. Үүнээс гадна пребиотик (FOS, GOS) гэж байдаг ба энэ нь ашигтай бактеруудыг идэвхжүүлдэг ислэгт нүүрс ус юм. Пребиотикоор баяжуулсан сүү нь Бифидо бактер, Лактобацилл зэрэг бүх ашигтай бактерийг хамтад нь идэвхжүүлдэг.
 
  1. Химийн аргаар хурдан найрагдахад зориулсан тогтворжуулагч агуулаагүй байх. Хүүхдийн сүүнд лактоз, малтодекстрин, ургамалын тос гэх мэт олон төрлийн тосны хүчлүүд агуулагддаг ба энэ нь усанд хурдан задарч уусддаггүй. Зарим хүүхдийн нэмэлт сүүнүүд эдгээр тосны хүчлүүдийг устай хурдан уусч хурдан найрагдахад зориулж emulsifier буюу бэхжүүлэгч нэмсэн байдаг ба энэ нь хүүхдийн биед ашиг тусгүй химийн элемент юм. Нэмэлт бэхжүүлэгчгүй сүү нь усанд удаан найрагддаг ба найруулсан сүүний өнгө өтгөн цагаан биш тунгалагдуу байдаг.
НЭМЭЛТ ЗӨВЛӨГӨӨ: ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОХЫН АЧ ТУС

Ургийн тархины хөгжил ойролцоогоор 21 хоногтойгоос эхэлнэ. Хүүхдийн тархи “жирэмслэлтийн дунд үеэс 2 нас” хүртэл эрчимтэй хөгждөг ба үүнийг шинжлэх ухаанд үсрэлтийн үе гэж нэрлэдэг. Нярай хүүхдийн тархи нь биеийн жингийн 10 хувьтай тэнцүү байдаг бол насанд хүрэгчдийнх 2 хувь байдаг аж. Тархины эс нь ойролцоогоор 100 тэрбум байдаг бөгөөд энэ тоо хүний амьдралын туршид бараг өөрчлөгддөггүй байна. Эрүүл, зохистой хооллолт нь хүний амьдралын туршид эдгээр эс хооронд холбоос үүсэхэд тусална.

 

Ургийн болон нярай үед үүссэн хоол тэжээлийн дутагдал нь хүүхдийн тархины хөгжил саатах шалтгаан болдог. Хоол тэжээлийн  дутагдал  хэзээ  үүссэн,  хэр удаан үргэлжилж байгаа, хэр зэрэг их гүнзгий буюу хүнд, хүндэвтэр хэлбэрийн аль нь болохоос сөрөг үр дагаврын цар хүрээ тодорхойлогдоно. Зарим төрлийн шимт бодисын дутагдал хүүхдийн тархины хөгжил саатахад шийдвэрлэх нөлөө үзүүлдэг болохыг судлаачид тогтоосон байдаг. Тухайлбал, уураг, илчлэг, тосны хүчил, төмөр, цайр, зэс, иод, селен А аминдэм, холин, фолийн хүчил гэх мэт.

Эхийн сүү нь хүүхдийн амьдралын эхний 6 сард шаардлагатай өөх тос, нүүрс ус, уураг, аминдэм, эрдэс болон усыг агуулдаг бөгөөд амархан боловсорч, бүрэн шимэгддэг байна. Мөн хүүхдийн дархлааг дэмжих, халдвараас хамгаалах хүчин зүйлсийг агуулдаг. Эхийн сүүнд 3,5 грамм тос агуулагддаг ба эхийн сүүний тос нь урт гинжит олон ханаагүй тосны хүчлүүд (омега – 3 буюу docosahehaenoic acid (DHA), арахидоны хүчил) байдаг. Эдгээр тосны хүчил нь бусад төрлийн сүүнд агуулагддаггүй бөгөөд хүүхдийн тархины хөгжилд нэн ач тустай. Иймээс та хүүхдээ эхийн сүүгээр хооллох нь хүүхдийнхээ дархлааг, тархины хөгжлийг дэмжих, хэрэгцээт амин дэмээр бүрэн хангах боломжтой.


Эх сурвалж:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.