Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөговь аймгийн гэр хороололд Юнивишнийн гурвалсан үйлчилгээ нэвтэрлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Юнивишн компаниас өнгөрсөн жилээс эхлэн гурвалсан үйлчилгээний шилэн кабелийн дэд бүтцийг орон нутгийн гэр хорооллын бүс нутагт нэвтрүүлж эхлээд байна.

Энэ нь хот суурин газар болон орон нутгийн гол ялгаа болох дэд бүтцийн хөгжлийг шийдэж, хэрэглэгч бүртээ технологийн дэвшлийг гэр нь авчирах гурвалсан үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байгаа юм. IPTV, өндөр хурдны интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээг Эрдэнэт, Мөрөн хотуудын гэр хороололд хүргэсэн бол ийнхүү Өмнөговь аймгийн Даланзадгад хот болон Цогтцэций, Ханбогд сумуудын гэр хороололд гурвалсан үйлчилгээ амжилттай нэвтрүүллээ.

 

Нээлтийн ёслолыг шинэлэг дижитал хэрбэрээр дөрвөлсөн холбоос хийж нээсэн бөгөөд нээлтийн ёслолд Улаанбаатар хотоос Юнивишнийн Борлуулалт Үйлилгээ хариуцсан дэд захирал С.Оюунсүрэн, Даланзадгад хотоос Юнивишнийн Өмнөговь аймаг дахь борлуулалтын багийн ахлах М.Гантулга, Даланзадгад хотын Юнивишнийн үйл ажиллагааг хариуцаж буй Гоби Пролайн компанийн захирал Г.Данзанлхагва болон Даланзадгад хотын 7-р багийн оршин суугч Ц.Хосбаярын гэр бүл оролцсон байна.

Ийнхүү Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Зүүнсайхан ногоочид, Дундсайхан, Оюут, Хан-Уул, Их уул багууд, Цогтцэций сумын 1, 2, 3, 4 дүгээр багууд болон Ханбогд сумын 2, 3, 4 дүгээр багуудын  гэр хорооллын айл өрхүүд гадаад дотоодын 180 гаруй суваг, оюуны өмчийн зөвшөөрөлтэй 10,000 кино контент болон өндөр хурдны интернэт, суурин утсыг гэрээсээ авах боломжтой боллоо.   

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
2 | 33 минут