Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

SocialMAN МУСК-ны урьдчилсан захиалга эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 17
Сурталчилгаа

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор бүхий л төрлийн бизнес дижиталчлагдаж, кино урлагийн салбар ч энэ зүгт хэдийн жолоогоо эргүүлэн амжилттай ажиллаж байгааг дэлхийн төдийгүй Монголын сүүлийн үеийн дижитал кино нээлтүүд харуулсаар байна. Тэгвэл “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагвын “LVA” энтертайнмент ч цаг үеэ соргог мэдэрч ээлжит уран бүтээл болох инээдмийн, романтик төрлийн SocialMAN киногоо дижиталаар нээж үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болжээ.

 

Тус кино нь залуусын амьдрал, гэгээн хайрын тухай өгүүлэх бөгөөд нийгмийн стресс бухимдал ихтэй байгаа яг энэ мөчид үзэгчдэдээ хэсэг хугацаанд ч болов инээд бэлэглэж, эерэг энергийг түгээх зорилготой хэмээн жүжигчин Д.Лхагва дурдсан юм.

SocialMAN киноны зохиолыг Д.Лхагва бичиж, гол дүрд нь тоглосон бөгөөд мөн гол дүрд МУСТА, жүжигчин Г.Амгаланбаатар, балетчин Б.Лхагвадулам, жүжигчин Ц.Асардарь, М.Хулан нар тогложээ.

SocialMAN уран сайхны киноны албан ёсны дижитал нээлтийн үзвэрийг 6-р сарын 19-ний 20:00 цагаас СКАЙмедиа, Юнивишн, ДДЭШ ТВ, LookTV, SkyGO платформуудаар нэгэн зэрэг шууд дамжуулах юм. Мөн өнөөдрөөс эхлэн нээлтийн үзвэрээ урьдчилан захиалж баталгаажуулах боломжтой бөгөөд дэлхийн хаанаас ч Монгол киногоо нээлтээр нь үзэж, анхны үзэгчдийн нэг болох боломжийг Дижитал кино нээлт үзэгчдэд олгож байна.

SkyGO-с урьдчилан захиалах заавар:
 
СКАЙмедиагаас урьдчилан захиалах заавар:
 
Юнивишн 88-р суваг идэвхжүүлэх заавар:
 
LookTV шууд дамжуулалтын суваг идэвхжүүлэх заавар:
 
DDISH 900-р сувгаар кино захиалах заавар:
 

“LVA” энтертайнментын тухайд жүжигчин Д.Лхагва 2010 онд үүсгэн байгуулсан бөгөөд энэ жил 10 жилийн ойтойгоо золгож буй тус энтертайнментыг “Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг”, “Facebook ОД”, “Мухар гудамж”, мөн энэ онд нээлтээ хийсэн “1990”  кино уран бүтээлүүдээр нь үзэгчид сайн мэдэх билээ.

https://www.facebook.com/SKYMEDIAMN/videos/885018795662985/?v=885018795662985

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.