Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

‘’Интернэт орчны аюулгүй байдлаа хамгаалах нь’’ сэдвээр туршлага солилцлоо

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Интернэт нь зөвхөн мэдээлэл авах, цахим хаягаа шалгах, хүмүүс хоорондоо холбогдох зэрэг энгийн хэрэглээ байсан бол өнөөдөр цахимаар сурах, гэрээсээ ажиллах, бизнесээ явуулах зэргээр бизнес, эдийн засаг, нийгмийн бүхий л харилцаанд цоо шинэ соёлыг авчраад байна. КОВИД-19-ын цар тахалтай холбоотойгоор интернэтийн хэрэглээ дэлхий дахинаа улам ихсэж байна. Үүнийг дагаад цахим халдлага хэдэн арав дахин өссөн олон улсын статистик гарчээ.

Монгол улсад интернэтийн жижиглэнгийн үйлчилгээ үзүүлэгч 60 орчим байгууллага бий. Эдгээр байгууллагууд цахим халдлагаас сэргийлэх арга хэмжээг тасралтгүй авч байгаа боловч эрсдэл байнга тулгарсаар байна. Учир нь хэрэглэгч болоод хувь хүмүүсийн цахим халдлага, мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдлэг багатайгаас шалтгаалан тухайн байгууллага цаашлаад улс үндэстэн даяараа аюулд орох эрсдэлтэй байдаг.

Тэгвэл энэ асуудлаар Мобиком Корпорацийн охин компани болох Мобиком Нэтворкс ХХК-иас санаачлан Харилцаа Холбооны Зохицуулах Хороотой хамтран “IX 2020 - Internet security & Mitigation of risk” буюу “Интернэтийн аюулгүй байдал, түүний эрсдэлийг бууруулах нь” зөвлөгөөнийг 2020 оны 6 дугаарын сарын 15-нд цахимаар үнэ төлбөргүй зохион байгууллаа. Цахим зөвлөгөөнд Ази Номхон Далайн Бүсийн Сүлжээний Мэдээллийн Төв (APNIC), Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Мобиком Корпораци ХХК-ийн Мэдээллийн Аюулгүй Байдлын болон Шийдлийн хэлтсийн шилдэг менежерүүд оролцож мэдлэгээ хуваалцлаа.

 

Тус цахим зөвлөгөөнөөр “Интернэт орчин дахь DDoS төрлийн халдлагын тухай ойлголт” , “Интернэт орчны аюулгүй байдлаа хэрхэн хангах түүний эрсдэлийг хэрхэн бууруулах” , ”Ухаалаг  интернэт”,  “Интернэт үйлчилгээний зохицуулалт” гэсэн сэдвүүдээр илтгэлүүд  тавигдсан юм. Ингэснээрээ үйлчилгээ эрхлэгчид цахим халдага, эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлаа хангах олон улсын аргуудтай танилцахаас гадна өөр хоорондоо туршлага солилцох, бодит жишээ дээр ярилцах зэрэг цогц мэдлэгийг нэг дор авч чадсан юм.

Энэ дашрамд сонирхуулахад, Мобиком группийн бүх компани Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001:2013 стандартыг хангаж ажилладаг. Мобиком Нэтворкс ХХК-ын хувьд халдлагын төрөл бүрд тохирсон эсрэг арга хэмжээг 7 хоногийн 24 цагийн турш тасралтгүй авч  байгаа бөгөөд байнгын сайжруулалт хийж инженерүүдээ сургах, дүрэм журмаа сахих зэргийг мөрдлөг болгон хичээн ажиллаж байна. Үүний үр дүнд Мобиком Нэтворкс ХХК нь өнгөрсөн жилийн хувьд 99.9 хувийн найдвартай ажиллаж, интернэт тасалдал огт үүсгэхгүйгээр ажиллаж чаджээ. Та бүхэн улс хоорондын түрээсийн шугам, хот хоорондын сувгийн түрээс, интернэтийн бөөний урсгалын чиглэлээр үйлчилгээ авч интернэтийн аюулгүй байдлаа бидэнд даатгахыг хүсвэл Мобиком Нэтворкс ХХК-д хандаарай. Манай хамт олон өөрсдийн мэдлэг чадвараа бусадтай хуваалцахад үргэлж нээлттэй байх болно.

 

МОБИКОМ НЭТВОРКС ХХК

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.