Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Эцсийн дүгнэлт гараагүй байхад ар гэрт нь амиа хорлосон мэтээр түгээж, улс төржүүлж буй нь маш хариуцлагагүй үйлдэл"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
vpoisketurov.ru

Польш улсад нас барсан оюутан наашаа ирэх хүсэлтээ гаргасан байсан эсэх талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. 

Тэрбээр асуултад хариулахын өмнө хэвлэлийнхэнд хандан "Гадаадад манай улсын иргэдийн эрх ашиг, амь нас хохирох мэдээлэл болгон Элчин сайдын яамд, тухайн улсын цагдаагийн байгууллагаар дамжин Гадаад харилцааны яам, Консулын газарт 24 цагийн турш ирдэг. Энэ мэдээллийг бид авсан даруйд Варшав дахь Элчин сайдын яам, Варшав хотод ажиллаж буй өргөмжит консул тэнд байгаа оюутнууд, цагдаагийн байгууллагатай нь уулзсан, ар гэрт нь шуурхай мэдээлэл өгөөд ажиллаж байгаа.

Энэ бол харамсалтай тохиолдол. Өнгөрсөн жил манай улсын 128 иргэн гадаад улсад нас барсан. Энэ хүнд гарз хохирлын эцсийн дүгнэлт гараагүй байхад ар гэрт нь амиа хорлосон мэтээр мэдээлэл түгээж, улс төржүүлэн ашиглаж буй явдал нь маш хариуцлагагүй үйлдэл" хэмээгээд мэдээлэлд няхуур, болгоомжтой хандахыг уриалсан билээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Бид ар гэрийнхэнтэй нь уулзсан. Тэгэхэд ар гэрийнхэн нь манай хүүхдийг амиа хорлосон гээд байх юм. Маш даруу дөлгөөн хүүхэд байсан гэсэн.  

Өөрөөр хэлбэл, энэ сарын 7-8-нд шилжих шөнө 21 настай оюутан залуу өндрөөс унасан байдалтай нас барсан. Цагдаагийн байгууллагад хэрэг үүсгээд шалгаж байгаа нь албан ёсны мэдээлэл. Тэнд байгаа эгч нь өмгөөлөгч хөлслөөд ажиллаж байна.

Нэг залруулга хэлэхэд Польш улсад Засгийн газрын тэтгэлэгтэй 130 гаруй оюутан байдаг бөгөөд сургуулийн төлбөрийг Польш улсын Засгийн газар, амьжиргааны зардлыг Монгол Улсын Засгийн газар даадаг. Сар болгон тэтгэлэг өгдөг бус, жилд хоёр удаа хувааж өгдөг. Энэ жил тавдугаар сарын дундуур өгөх байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон асуудал тухайн үедээ яригдаад Боловсролын яаманд уламжилж байсан. Нэгдүгээр сараас хойш тэтгэлгээ авч чадаагүй гэдэг нь ташаа мэдээлэл. 

Мөн нас барсан оюутан маань нутаг буцах хүсэлтээ гаргаагүй. Тэнд байгаа оюутнуудын сэтгэл санаа амаргүй, бухимдалтай байгааг бид сайн ойлгож байна" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/588990477781350/videos/2638264363170224/
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.