2020/07/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
B30
УЛААНБААТАР
29°
|
14°
09:00
S40
13°
10:00
S40
14°
11:00
S26
16°
12:00
S30
17°
13:00
S30
18°
14:00
S30
18°
15:00
S30
18°
16:00
S30
18°
17:00
S30
18°
18:00
S30
18°
19:00
S30
18°
20:00
S30
17°

Д.Нарангэрэл: Тав хоногт COVID-19-ийн 500 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.06.04/

https://www.facebook.com/iKonNews/videos/183630669673261/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "COVID-19 өвчлөл дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 6.5 сая гаруй хүн өвчлөөд байна.

Тавдугаар сарын 30-нд коронавирусийн халдвар авсан хүний тоо зургаан сая хүрлээ гэж байсан бол ердөө тав хоногт 6.5 сая болж, 500 мянга гаруйгаар нэмэгдлээ.

Өөрөөр хэлбэл, өдөрт 100 мянга шахам хүн шинээр халдвар авч, 3,000-4,000 хүн нас барж байгаа юм. COVID-19-ийн эдгэрэлт бага, өвчтөний ор хоног урт байна. Манай хөрш ОХУ-д сүүлийн 24 цагт 8,536 хүн шинээр халдвар авсан. Манайхтай олон аймгаар хиллэдэг Эрхүү, Тува, Читад өвчлөл нэмэгдсээр байгаа. Тухайлбал, Эрхүүд 120 тохиолдлоор, Тувад 60-аар халдварын тоо нэмэгдлээ" гэв.

"Автобусны хяналт, цэвэрлэгээ хангалтгүй байна гэх шүүмжлэл их ирж байна"

Түүнчлэн тэрбээр "Манай улсад нэг хүн шинээр ажиглалтад орсон. Одоогийн байдлаар ажиглалтад 1,780 хүн байгаагаас 116 нь архаг хууч өвчтэй. Тэдэнд 43 их эмч, 59 резидент эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. 

Төмөр замын эмнэлгийн 11 эмч 14 галт тэргэнд ажиллаж, 5,000 гаруй хүнд тандалт судалгаа хийсэн. 

Шуурхай 119 аппликэйшнд АНУ, Швед, БНСУ-аас гурван монгол иргэн холбогдож, COVID-19-ийн эмнэл зүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж авсан. 

Иргэд мөн автобусанд гар ариутгагч байрлуулаагүй, автобусны хяналт, цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй байна гэх шүүмжлэл ирж байна" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x