Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууц худалдан авсны болон оюутны сургалтын төлбөр төлсний буцаан олголт иргэдийн дансанд орж эхэлжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Анх удаа орон сууц худалдаж авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд ХХОАТ-ын 10 хувийн хөнгөлөлт эдэлдэг хуультай.

Тухайлбал, орон сууц худалдаж авсан иргэн гурван сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авдаг.

2019 онд орон сууц худалдан авсан 13,588 иргэн нийт 12.8 тэрбум төгрөг, хүүхдийнхээ сургалтын төлбөр төлсөн 8,922 иргэн нийт 2.4 тэрбум төгрөг авахаар байгааг Татварын ерөнхий газраас өмнө нь мэдээлж байв.

Энэ удаад буцаан олголтыг хоёр ээлжээр олгож байгаа юм. 

Тухайлбал, өнөөдрөөс эхний ээлж буюу нэгдүгээр сард материалаа бүрдүүлэн өгсөн иргэдийн орон сууц худалдан авсан болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголт дансанд орж эхэлжээ.