2020/08/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
20:00
S32
17°
21:00
S31
15°
22:00
S31
14°
23:00
S31
13°
00:00
S31
12°
01:00
S31
11°
02:00
S31
11°
03:00
S31
10°
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтыг тавдугаар сарын эхнээс 2-3 ээлжээр өгнө"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг

Анх удаа орон сууц худалдаж авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд ХХОАТ-ын 10 хувийн хөнгөлөлт эдэлдэг хуультай.

Тухайлбал, орон сууц худалдаж авсан иргэн гурван сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авдаг.

2019 онд худалдан авсан иргэд болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд нийт хэчнээн төгрөг авахаар байгаа тухай Татварын ерөнхий газраас тодруулахад "Бид жагсаалтаа гаргаад холбогдох албуудад нь өгсөн.

Нийслэлийн санхүү, төрийн сангийн хэлтсээс иргэдийн данс руу мөнгийг шилжүүлэх ажлыг зохион байгуулдаг. Тиймээс хэзээ иргэдийн дансанд орохыг одоо нийслэл болон аймгуудын төрийн сан мэднэ гэсэн үг.

2019 онд орон сууц худалдан авсан 13,588 иргэн нийт 12.8 тэрбум төгрөг, хүүхдийнхээ сургалтын төлбөр төлсөн 8,922 иргэн нийт 2.4 тэрбум төгрөг авахаар байна" гэв.

10 хувийн буцаан олголт хэзээ дансанд нь орох талаар Нийслэлийн санхүү, төрийн сангийн хэлтсээс тодруулахад "Уг буцаан олголт 2-3 ээлжээр олгогдох бөгөөд эхний ээлжийн буцаан олголт тавдугаар сарын эхээр иргэдийн дансанд орж эхэлнэ" гэсэн тайлбар өглөө.



Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн эдлэлт авах боломжтой.

Гэхдээ 6 сая хүртэлх төгрөгийн буцаан олголтыг 2021 онд олгоно гэдгийг анхаарах хэрэгтэй. Одоогийн татварын буцаан олголт нь 2019 онд орон сууц худалдан авсны буцаан олголт юм.

Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсон юм.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад:

23 дугаар зүйл.Албан татварын хөнгөлөлт

23.4.Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна.

23.5.Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.

23.6.Монгол Улсын иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, коллежид анхлан суралцагчийг энэ хуулийн 23.5-д заасан хөнгөлөлтөд хамруулна.

Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заажээ.

23 дугаар зүйл.Албан татварын хөнгөлөлт

23.1.Албан татвар төлөгчийн энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.7-д заасан орлогод ногдуулах жилийн албан татварт дараах хэмжээгээр албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ:

Албан татвар ногдуулах жилийн  орлогын хэмжээ /төгрөгөөр/ Албан татварын хөнгөлөлтийн хэмжээ /төгрөгөөр/
0-6 000 000 хүртэл 240 000
6 000 000-12 000 000 хүртэл 216 000
12 000 000-18 000 000 хүртэл 192 000
18 000 000-24 000 000 хүртэл 168 000
24 000 000-30 000 000 хүртэл 144 000
30 000 000-36 000 000 хүртэл 120 000
36 000 000 ба түүнээс дээш -

Хууль БҮРЭН ЭХЭЭРЭЭ

x