Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Траян Христеа: Монгол Улс Европын холбооны жагсаалтад орсон ч хүмүүнлэгийн тусламж, хамтын ажиллагаанд саад учрахгүй

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Засгийн газар, Европын Комисс хооронд төсвийн дэмжлэгийн тухай санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурах үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Траян Христеа жагсаалттай холбоотойгоор байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Өнгөрсөн хэдэн өдрийн турш та бүхэн Eвропын Холбооны жагсаалтын талаар нэлээд сонссон биз ээ. Монгол Улсыг Европын Холбооноос өндөр эрсдэлтэй гуравдагч орны жагсаалтад оруулсан. Энэхүү жагсаалтад орсноор Европын Холбоо Монгол Улсын хамтын ажиллагаанд ямар өөрчлөлт гарах вэ гэж олон хүн надаас асуусан.

Энэхүү жагсаалтад орсноор Европын холбооны хүмүүнлэгийн тусламж, Монгол Улсад хэрэгжиж буй хөгжлийн хамтын ажиллагааны бодлого, тэдгээрийн хэрэгжилтэд саад тотгор учрахгүй гэдгийг хэд хэдэн хэвлэлийн ярилцлагын үеэр би хэлсэн.

Ямар нэгэн хориг арга хэмжээ, хязгаарлалт тавигдахгүйг дахин нотлон хэлье. Европын холбооны санхүүжилттэй төсөл хөтөлбөрүүд үргэлжлэх болно гэдгийн хамгийн тод нотолгоо бол өнөөдөр Сангийн сайд бид хоёрын зурж байгаа санхүүжилтийн хэлэлцээр юм.  

Эцэст нь хэлэхэд, Европын Холбооны зүгээс Монгол Улсыг дэмжиж КОВИД-19 үр нөлөөг багасгах эхний ээлжийн санхүүжилтийг нэн даруй хийхээр ажиллаж байна" хэмээв.