Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн гэдгээ "Fitch" агентлаг мэдээлсэн

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Фитч (Fitch) агентлаг нь 2019 оны долоодугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын i) урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр, ii) богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээсэн байсан билээ. 

Тэгвэл өнөө өглөө тус агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг мөн хэвээр нь үлдээх шийдвэр гаргажээ.

Тодруулбал “Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр нь үлдээсэн гэдгээ өнөө өглөө Fitch агентлаг мэдээлсэн. Үндсэндээ Fitch агентлаг Монгол Улсын эдийн засгийн бодлого, төлөвийг хараад 2019 онд өгч байсан үнэлгээгээ хэвээр нь үлдээсэн. Үүнийг бид дэлхийн бүх оронд нөлөөлөөд буй коронавирусийн цар тахлын үед Монголын төрөөс авч хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого нь эдийн засгийн үндсэн үзүүлэлтээ харж байж гаргасан гэж үзээд өгсөн үнэлгээ болов уу гэж үзэж байна" гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ФАТФ-ын тайлангийн үр дүнг танилцуулах үеэр хэлэв. 

"Амаргүй нөхцөл байдал үүссэн энэ үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээнэ гэдэг нь дажгүй сайн мэдээ" 

 Мөн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Улсын зэрэглэлийг тогтоодог гурван байгууллагын нэг нь Fitch агентлаг. Амаргүй нөхцөл байдал үүссэн энэ үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээнэ гэдэг нь дажгүй сайн мэдээ. Хичээж ажиллаж байсан нь үр дүнгээ өгч байна.

Мөн санхүүгийн судалгааны өөр нэгэн агентлаг болох Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ("В") буулгаагүй төлөвийг нь сөрөг гэж гаргасан. Учир нь дэлхий дахинд цар тахлын хорио цээрийн дэглэмтэй байгаа үед эдийн засаг амаргүй байгаатай холбоотой" гэдгийг онцлов. 

ВИДЕО: 
https://www.facebook.com/iKonNews/videos/1098893767162275/