2020/07/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
B30
УЛААНБААТАР
29°
|
14°
05:00
S40
11°
06:00
S40
11°
07:00
S40
12°
08:00
S26
12°
09:00
S26
14°
10:00
S30
15°
11:00
S30
17°
12:00
S30
18°
13:00
S30
19°
14:00
S40
19°
15:00
S40
19°
16:00
S40
20°

"COVID-19 халдвар авсан ээжүүдийн сүүнд вирус илрээгүй тул хүүхдээ хөхөөр хооллох нь зүйтэй гэж судлаачид үзэж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс COVID-19 халдварын талаар дэлхий дахины судалгаа шинжилгээний тоймыг хүргэлээ.

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн “Тавдугаар сарын 28-ны өдрийн байдлаар дэлхий дахинд COVID-19 халдвартай холбоотой нийт 22,743 эрдэм, шинжилгээний судалгаа, өгүүлэл хэвлэгджээ.

Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 130 гаруй вакцин бүтээх туршилт, судалгааны ажил хийгдэж байна. Мөн нийт 1,748 эмнэл зүйн туршилт явагдсанаас 84 нь амжилттай хийгдэж дуусжээ” гэдгийг онцлов.

Мөн тэрбээр зарим судалгааны үр дүнгийн талаар танилцуулсан юм.

Лондонгийн ахмадын асрамжийн газруудын 38%-д нь халдвар тархсан байна

Оксфордын их сургуулийн судлаачдын судалснаар Лондон хотын ахмадын асрамжийн газруудын 38 хувьд нь коронавирусийн халдвар тархсан байна. 

Мөн нийт халдвар авсан хүмүүсийн нас баралтын 73 хувь нь 75-аас дээш насны иргэд байна гэж судалгаанд өгүүлжээ.

Тиймээс судлаачид ахмад настны асрамжийн газруудад хөл хорио тогтоож, нэмж үйлчлүүлэгч авахгүй байхыг зөвлөсөн байна.

Судлаачид цар тахлын үед хүүхдийг хөхөөр хооллохыг зөвлөжээ

ДЭМБ-ын тавдугаар сард гаргасан COVID-19 халдвараас сэргийлэх, тархалтыг хянах удирдамжид халдвар авсан хөхүүл хүүхэдтэй эхчүүд халдвар хамгааллын дэглэм баримталсан үедээ хүүхдээ хөхөөр хооллох бүрэн боломжтойг дурдсан байдаг.

Мөн халдвар авсан ээжүүдийн дунд лабораторийн шинжилгээ хийхэд хөхний сүүнд нь вирус илрээгүй байгаа юм.

Эхийн сүүнд нярайн өсөлт, бойжилтод шаардлагатай нэн чухал амин дэмүүд байдаг тул цар тахлын үед хүүхдэд эхийн сүүгээр хооллох нь зүйтэй хэмээн судлаачид үзэж байна.

Дэлхийн хүн амын 26.1% нь гараа угааж чадахгүй нөхцөлд амьдарч байна

АНУ-ын Вашигтоны их сургуулийн эрдэмтэд 2019 оны байдлаар хоёр тэрбум хүн буюу дэлхийн хүн амын 26.1 хувь нь гараа угаах ус болон савангийн хүрэлцээгүй нөхцөлд амьдарч байна гэж тооцоолсон.

Ялангуяа Африкийн Сахарын цөлийн бүс болон Номхон далайн арлуудын иргэдийн 50-аас илүү хувь нь гараа савандаж угаах боломжгүй нөхцөлд амьдарч байгаа гэсэн байна.

Эрдэмтэд тэдгээр улс орныг COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд яаралтай арга хэмжээ авч, гар угаах нөхцөл боломжоор хангах эсвэл орлуулах шийдлийг олох шаардлагатай хэмээн зөвлөжээ.

БНХАУ-ын эрдэмтэд 26 төрлийн ургамлын гаралтай эмүүдийг гаргажээ

БНХАУ-ын эрдэмтэд 26 төрлийн ургамлын гаралтай уламжлалт анагаах ухааны эмүүдийг гаргасан байна. Эдгээр нь COVID-19 халдварын эсрэг өндөр үр дүн үзүүлсэн байна гэж тус улсын эрдэмтэд үзжээ. 

Гэхдээ тухайн эмүүд нь эмнэл зүйн туршил судалгааныхаа үе шатанд байгааг сануулах нь зүйтэй.

Коронавирусийн халдвар шүдний эмнэлгийн эмч, ажилтнуудын дунд тархах эрсдэл бий

Бразил улсын эрдэмтэд коронавирусийн халдвар нь шүдний эмнэлгийн эмч, ажилтнуудын дунд тархах өндөр эрсдэл байна гэж дүгнэжээ.

Иймд цар тахлын үед шүдний эмнэлгийн тусламж үйлчилгээг аюулгүй үзүүлэх зөвлөгөөг чандлан баримтлах нь зүйтэй хэмээн зөвлөсөн байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2663507873930634/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x