Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Тэсо корпорац болон CU олон улсын сүлжээ Конвинеинс дэлгүүр хамтран CU-тэй сүүн зайрмаг зах зээлд нэвтрүүлнэ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 29
Сурталчилгаа

Улаанбаатар хотод хамгийн олон салбар дэлгүүрүүдтэй үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдэд үйлчилгээгээ хүргэдэг CU олон улсын сүлжээ конвиниенс дэлгүүр болон Тэсо корпорацын Айсмарк компани хамтран CU-тэй сүүн зайрмаг бүтээгдэхүүнийг хөгжүүлэн хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн боллоо.  

 

Монгол Улсын зайрмагны зах зээлд борлуулалт үйлдвэрлэлийн тоогоор тэргүүлэгч  Айсмарк компани нь 2003 оноос хойш тасралтгүй зайрмагны үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч брэнд юм. 

Зөвхөн CU олон улсын сүлжээ конвиниенс дэлгүүрт зориулан хөгжүүлсэн CU-тэй сүүн зайрмаг нь Монгол хэрэглэгчдийн хүсэл сонирхол, амтны мэдрэмжид зориулагдан сүүтэй, нэрстэй холимог 3 төрөл бөгөөд Эх үрсийн баярын өдрөөс CU-ийн 34 салбар дэлгүүрүүдээр борлуулагдаж, хэрэглэгчдийн гарт хүрэх юм. 

Өнөөдрийн байдлаар CU олон улсын сүлжээ конвиниенс дэлгүүр нь 70 гаруй салбар дэлгүүрүүдтэй бөгөөд цаашид Улаанбаатар хотын өнцөг булан бүрт байрлах дэлгүүрүүддээ Тэсо корпорацтай хамтран олон төрлийн шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэн гаргаж хэрэглэгчид дээ хүргэхээр ажиллаж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.